1,543,638 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

1,543,638 ширхэг хувьцаа арилжжээ

1,543,638 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 326,081,398 төгрөгийн үнийн дүн бүхий 1,543,638 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Таван толгой" ХК (TTL +14.88%), "ЛэндМН ББСБ" ХК (LEND +11.06%) болон "Адуун чулуун" ХК (ADL +10.79%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК (RMC -9.78%), "УБ-БҮК" ХК (BUK -7.10%) болон "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE -2.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 36,709 ширхэг нэгж эрхийг 5,965,557 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг бондыг 285,120 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 528 ширхэг үнэт цаасыг 52,800,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 250,000 ширхэг үнэт цаасыг 250,000,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 2.9 хувиар буурч, 37621.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,874,878,377,760 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж