Нэг өдрийн дотор 200 орон сууц сүйтгэжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

Нэг өдрийн дотор 200 орон сууц сүйтгэжээ

Нэг өдрийн дотор 200 орон сууц сүйтгэжээ

ОХУ өнгөрсөн Бямба гаригт Украины Днипро хот руу пуужингаар довтолсон. Энэ цохилтоор нэг өдрийн дотор 200 орон сууц нурж сүйджээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Кирило Тимошенко ерөнхий прокурор Андрей Костины хамтаар Днипро хотод айлчилж, нөхцөл байдалтай танилцав.

“Бараг бүх байшин барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлээд байна. Иргэдийг түр байрлуулах цөөнгүй газар бэлдсэн байгаа. Амь үрэгдэгсдийн гэр бүл болон орон гэргүй болсон хүмүүст санхүүгийн тусламж үзүүлэх тухайд хот, бүс нутгийн удирдлагууд шийдвэр гаргана. 200 гаруй орон сууц сүйрсэн. Бидний хамгийн чухал ажил бол хүмүүсийг өөр газарт байрлуулж, барилгыг дахин ашиглалтад оруулахад туслах явдал юм” гэж Тимошенко хэллээ.

Амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг бүгдийг нь гаргаж ирэх хүртэл нуранги зайлуулах ажил үргэлжлэх юм. Нуранги зайлуулж дууссаны дараа үнэлгээчид ажилдаа орж, байшинг дахин барих боломжтой эсэхийг үнэлнэ. Одоогоор 40 хүн нас барсан гэх мэдээлэл байна. Шархадсан хүмүүсийн дунд хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байна.

Соборный дүүргийн захиргаан дээр нэг цонхны үйлчилгээ байгуулсан бөгөөд гамшигт өртсөн орон сууцны оршин суугчид тэнд бичиг баримтаа бүрдүүлж, тусламж авах боломжтой.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж