Цагдаагийн 102 албан хаагч Филиппинд суралцана

Цагдаагийн 102 албан хаагч Филиппинд суралцана

Цагдаагийн 102 албан хаагч Филиппинд суралцана

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангаж “Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад” суралцуулах сонгон шалгаруулалтыг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд нээлттэйгээр байршуулсан.

Цагдаа, дотоодын цэргийн 183 алба хаагч суралцах хүсэлтээ гарган материалаа ирүүлснийг хүлээн авч Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын зааланд энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалтад оролцсон 183 алба хаагчаас 102 алба хаагч тэнцэж энэ оны 02 дугаар сараас эхлэн Филиппин Улсад 2 сарын хугацаатай 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрх нээгдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тус сонгон шалгаруулалтын үеэр алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшсэн алба хаагч бэлтгэх зорилгоор дээрх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашлаад Америкийн Нэгдсэн Улсад Хар тамхи, Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулахаар зорин ажиллаж байгаа талаараа илэрхийлэн  алба хаагчдын тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг сонсож, Хууль зүй дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч ажиллав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bat 2023-01-18 182.230.159.222

surgah gazaraa mon olvoo estoi eson shidne burdsen orondoo tendees harin mongold irj suraltsval deer.

Avatar

Иргэн 2023-01-18 64.119.22.170

Эндээ сургавал хямд тусна . Тийм их мөнгөөр тансаглах гэж болилдоо хүчнийрэн арай л уу . Өөрсдийнх нь хүчээр сургаж , харин хичээл зүтгэлтэй нэгийг нь сонгон шалгаруулж байвал шудрага шүү

Avatar

зочин 2023-01-18 64.119.24.54

Болж л байна. Цагдаа нар яагаад гадаадад англи хэл сурч болохгүй гэж.
Харин ч цагдаа нар хэл сурна гээд яваад байдаггүй байх шүү.

Avatar

zochin 2023-01-18 192.82.72.191

за ямар англи хэл дээр эрдмийн ажил бичих биш зүгээр л ойр зуурын ярианы хэлийг ийм олуулаа гадаадад сурах хэрэггүй ээ

Avatar

Зочин 2023-01-18 192.82.84.11

Цагдаа нарт англи хэл мэдээж хэрэгтэй, гэхдээ заавал яагаад гадаадад сургана гэж, тэр ваакуумжсан сургалтыг эндээ хийж болно ш дээ, яагаад хамгийн унэтэй, зардал ендертэй хувилбарыг нь сонгоод байдаг юм бэ

Avatar

иргэн 2023-01-18 202.126.88.177

Татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйлд зарцуулаачдээ, ийм болохоор чинь ард түмэн уурлаж цухалдаж туйлдаж ядуурч байна. Англи хэлийг 4 сайн багшаар л заалгахад болно шд. Өөрсдөө бие даагаад сурсан ч болношд. Ер нь англи хэл сурч байхгүй үхсэнээ хийж байсан юм. Та нар ичээч, та нар болиоч, явуулж байгаа нь ч тэр, явж байгаанууд нь ч тэр. Балиар юмнууд

Avatar

Зочин 2023-01-18 66.181.180.47

Англи хэлгүй учраас цагдаагийн ажил урагшлахгүй байж хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж