Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сард төв талбайд сүр дуулиантай болсон. 22 хоногийн суулт, сар гаруй хугацааны тэмцлийн үр дүнд АТГ тус хулгайд нэр холбогдсон 17 хүнийг эхний ээлжид зарлаж, Засгийн газар хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Гол нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хулгайд холбогдсон нь батлагдсан тохиолдолд хариуцлагыг хэрхэн тооцох талаар мэдээлэл өгнө гэсэн билээ. Тэгвэл жагсагчдын төлөөлөл өнөөдөр /2023.01.18/ шаардлагын хариугаа нэхэх төлөөлөл дундаасаа гаргана гэлээ.
Мөн Засгийн газраас жагсагчдын тэмцлийг үл ойшоож, шаардлагад бодит хариулт өгөхгүй байгаа учраас хариу авах хүртлээ тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Жагсагчид он гарснаас хойш төв талбайд дахин хоёр удаа жагсаал зохион байгуулсан бөгөөд зарласан нүүрсний хулгайчдад бодит хариуцлага тооц гэдгийг шаардсан юм. Харин АТГ, Засгийн газрын зүгээс ажлын хэсэг хуулийн дагуу шалгалтын ажлыг үргэлжлүүлж, мөрдөн байцаалт авч байгаа гэх хариултыг өгөөд байгаа.
Мөн эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийн зүгээс бүхий л талын төлөөллийг багтаасан институци байгуулж тэмцэхээ илэрхийлсэн. Гэхдээ хамгийн гол нь шударга ёсыг шаардаж байгаа учраас гол төлөв хуульч, багш, сэхээтнүүдийн төлөөллийг институцид оруулахыг хүсч байгаа аж.
судлаач 2023-01-18 202.131.251.130
Хулгайч хулгайчаа зарлахгүй нь тодорхой боллоо. Өөрсдөө хулгайч гэдэг ойлгомжтой бна. Ийм засгийн газар, их хурал хэрэг бна уу? Гэрээсээ 7.3 тэрбум төгрөг гаргаад байгаа хүн хэн вэ? хулгайн наад захын илрэл. бас л оюунэрдэнэ шүгэл үлээсэн үү? Ийм засаг, төрөөс ард иргэд юу хүлээж бна аа? Хурган коммунистуудад итгэл хүлээлгэж, ажиллах бололцоо өгч байгаа нь зөв үү?Өөрчлөлт хэрэгтэй, өөрчлөх ёстой. өөр арга байхгүй шүү
Зочин 2023-01-18 139.5.216.119
оны эцсээр картны хүү гээд мөнгө ордог байсан больжээ. хүүхдийн мөнгөө хасууллаа, өндөр татвар төлдөг боллоо. хоол унааны мөнгөнөөсөө хүртэл татвар төлдөг боллоо
Зочин 2023-01-18 66.181.160.40
хөлсний лалруудаа тонил. гүйх нохойд гүйхгүй нохой саад
Зочин 2023-01-18 202.131.238.26
эд нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журамын дагуу тодорхой хугацаанд хийгддэг гэдгийг мэдэхгүй байгаа юм байх даа. Нөгөө нэгдлийн бухыг мөргөсөн эсэргүү бухыг бууд гэдэг шиг юм яриад байх юм