Жагсагчид шаардлагын хариугаа нэхэх төлөөлөл гаргана гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

Жагсагчид шаардлагын хариугаа нэхэх төлөөлөл гаргана гэв

Жагсагчид шаардлагын хариугаа нэхэх төлөөлөл гаргана гэв

Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сард төв талбайд сүр дуулиантай болсон. 22 хоногийн суулт, сар гаруй хугацааны тэмцлийн үр дүнд АТГ тус хулгайд нэр холбогдсон 17 хүнийг эхний ээлжид зарлаж, Засгийн газар хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Гол нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хулгайд холбогдсон нь батлагдсан тохиолдолд хариуцлагыг хэрхэн тооцох талаар мэдээлэл өгнө гэсэн билээ. Тэгвэл жагсагчдын төлөөлөл өнөөдөр /2023.01.18/ шаардлагын хариугаа нэхэх төлөөлөл дундаасаа гаргана гэлээ.

Мөн Засгийн газраас жагсагчдын тэмцлийг үл ойшоож, шаардлагад бодит хариулт өгөхгүй байгаа учраас хариу авах хүртлээ тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Жагсагчид он гарснаас хойш төв талбайд дахин хоёр удаа жагсаал зохион байгуулсан бөгөөд зарласан нүүрсний хулгайчдад бодит хариуцлага тооц гэдгийг шаардсан юм. Харин АТГ, Засгийн газрын зүгээс ажлын хэсэг хуулийн дагуу шалгалтын ажлыг үргэлжлүүлж, мөрдөн байцаалт авч байгаа гэх хариултыг өгөөд байгаа.

Мөн эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийн зүгээс бүхий л талын төлөөллийг багтаасан институци байгуулж тэмцэхээ илэрхийлсэн. Гэхдээ хамгийн гол нь шударга ёсыг шаардаж байгаа учраас гол төлөв хуульч, багш, сэхээтнүүдийн төлөөллийг институцид оруулахыг хүсч байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж