Сөүл хотыг виртуал хэлбэрт шилжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

Сөүл хотыг виртуал хэлбэрт шилжүүлж байна

Сөүл хотыг виртуал хэлбэрт шилжүүлж байна

Өмнөд Солонгос улс төрийн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор нийслэл Сөүл хотыг виртуал хэлбэрт шилжүүлж байна. “Метаверс Сөүл” төслийг 2026 он гэхэд дуусгахаар тооцоолжээ. Эхний шатанд иргэд татвартай холбоотой асуулт, залууст зориулсан зөвлөгөө, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан дэмжлэг зэрэг үйлчилгээг авахдаа аватар буюу виртуал хүнтэй харьцана. Мөн цахим ном уншихдаа хүртэл аватар ашиглахыг уриалжээ.

Ирээдүйд энэ үйлчилгээ нь өргөжин тэлж, үл хөдлөх хөрөнгө, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг хотын дэд бүтэцтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Түүнчлэн криптовалют зэрэг блокчэйн технологийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү санаачилгыг 2022 оны хоёрдугаар сард анх зарласан бөгөөд 200 орчим сая ам.доллар зарцуулах төлөвтэй байна. Технологийг өргөжүүлэх ажлын хүрээнд их дээд сургууль, компаниудад буцалтгүй тусламж олгож байна.

Өмнөд Солонгос бол метаверс технологид хөрөнгө оруулалт хийж буй цорын ганц орон биш юм. Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн аравдугаар сард энэ төрлийн төслийг танилцуулж байжээ.

Эх сурвалж: COIN DESK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж