АТГ-аас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар нэр холбогдсон 17 хүний нэрсийг зарласан. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр /2023.01.18/ хийсэн мэдэгдэлдээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол гарсныг мэдээлсэн. Нэр холбогдсон бусад хүмүүсийг яллагдагчаар татсан эсэхийг Хууль зүйн сайд Х.Нямбаатараас тодруулжээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгыг яллагдагчаар татагдсан талаарх мэдээллийг авсан. Бусад хүмүүсийн тухайд мэдээлэл алга байна. Би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог эрх бүхий субъект биш учраас энэ мэдээллийг прокурорын байгууллагаас зорьж авах хэрэгтэй. Одоо хэдүүлээ хуулийн байгууллагынхны ажлыг хийлгэх хэрэгтэй байна. Нийгэмд төрийн өмчит компаниудын засаглал буруу байгааг ойлгуулж чадлаа” гэх мэдээллийг өгсөн юм.
Эргэн сануулбал, нүүрсний хэргээр шалгуулж буй Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч амралын өдөр БНСУ-аас ирж, АН-ын асуудлаар дуугарч эхэлсэн билээ.
Холбоотой мэдээ