“Netflix” мөрөөдлийн багтаа онгоцны үйлчлэгч хайж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

“Netflix” мөрөөдлийн багтаа онгоцны үйлчлэгч хайж байна

“Netflix” мөрөөдлийн багтаа онгоцны үйлчлэгч хайж байна

“Netflix” компани мөрөөдлийн багтаа онгоцны үйлчлэгч авахаар хайж байна. Дунд оврын, тансаг зэрэглэлийн агаарын хөлөгт үйлчлэгчээр орвол 250 мянган ам.долларын цалинтай. Тус компанийн хувийн онгоцууд Лос Анжелес дахь төв оффисын ойролцоо баазад байрладаг.

Онгоцны үйлчлэгчийн ажил үүргийн хуваарьт бүхээгийн үзлэг хийх, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, агуулахын завсар үйлчилгээг хариуцах зэрэг багтана. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд “Gulfstream G550” тийрэлтэт онгоцоор нислэг үйлдэх хэрэгтэй ажээ. “Netflix” компани Мадрид, Сөүл, Токио, Лондон зэрэг дэлхийн өнцөг булан бүрт 30 оффистой. Онгоцны үйлчлэгчид компанийн оффис хооронд уян хатан цагийн хуваариар ажиллах шаардлагатай. Ингэхдээ ажил, амралтын өдөр ялгахгүй бөгөөд зарим тохиолдолд уртасгасан цагийн хуваариар ажиллана. Мөн 13 кг хүртэлх ачааг өргөх, зөөх чадвартай байхыг шаардаж байна.

АНУ-ын зах зээл дээр агаарын хөлгийн үйлчлэгчийн цалин 60-385 мянган ам.долларын хооронд хэлбэлзэж байна. “Netflix” компанийн хувьд ур чадвар, туршлага зэрэг олон хүчин зүйл дээр тулгуурлан цалингийн эцсийн хэмжээг тогтоох юм.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж