Хөгжлийн банктай холбогдсон гишүүдийн хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банктай холбогдсон гишүүдийн хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ

Хөгжлийн банктай холбогдсон гишүүдийн хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ

Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдийн хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болсон талаар НПГ-аас мэдээллээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од “Хөгжлийн Банкны хэрэгт улс төрд нөлөө бүхий таван хүнийг яллагдагчаар татсан. Хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Прокуророос гарах яллах дүгнэлт гэх эрх зүйн баримт бичгийг үйлдээд дууссан. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал шүүхийн шатанд байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Сануулахад, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхад нь Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь 33.15 тэрбум төгрөгийн зээл авсан нь танил талдаа зээл олгож, давуу эрх бий болгосон гэх дуулианд холбогдож, Авлигатай тэмцэх газар /АТГ/хэргийг шалгаж буй.

АТГ нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч, зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг, тус банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын дарга асан Б.Чойжилжалбуу нарт холбоотой үйлдлийг шалгах явцдаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хамтатган шалгаж, яллагдагчаар татсан байдаг.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээхэд нөлөөлсөн гэж үзэн, яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Улсын ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг өнгөрсөн хавар УИХ-аар хэлэлцүүлэхэд гишүүдийн олонх нь “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзэж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж