“Твиттер”-ийн оффисын эд зүйлсийг дуудлагаар худалдав

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

“Твиттер”-ийн оффисын эд зүйлсийг дуудлагаар худалдав

“Твиттер”-ийн оффисын эд зүйлсийг дуудлагаар худалдав

“Твиттер” компани оффис түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн тул эд зүйлсээ дуудлага худалдаагаар зарж эхэлжээ. “The ​​New York Times” сонин арванхоёрдугаар сард “Твиттер” компанийг бүх оффисынхоо түрээсийг төлөөгүй байгаа гэж мэдээлж байв. Тэгвэл тус компани эспрессо машин, уух юмны хөргөгч, компьютер зэргээс эхлээд компанийн лого бүхий том хэмжээтэй неон дэлгэцээ хүртэл худалдаж байна. Түүнчлэн жигнэмэг хайрагч, хөргөгч, пиззаны зуух зэрэг гал тогооны хэрэгсэл, зурагт, ширээ, хуралд ашигладаг тоног төхөөрөмжүүд зэрэг албан тасалгааны зүйлс дуудлага худалдаанд багтсан.

Дуудлага худалдааг “Heritage Global Partners” зохион байгуулж буй бөгөөд сонирхсон худалдан авагчид тус компанийн цахим хуудас руу хандах боломжтой. Шувууны дүрстэй компанийн неон логог Даваа гаригт 17500 ам.доллараар худалдан авах саналыг нэгэн хүн тавьжээ.

Хэд хэдэн компани “Твиттер”-тэй байгуулсан сурталчилгааны кампанит ажлаа цуцлах санал ирүүлсэн тул шинэ эзэн Элон Маск зардлаа бууруулахаар тэмцэж буйн нэг хэлбэр нь дуудлага худалдаа юм. Платформ дээрээ ёс зүйгүй контентыг түгээж байна гэсэн үндэслэлээр “Твиттер”-тэй байгуулсан зар сурталчилгааны гэрээгээ цуцлахыг иргэний эрхийн бүлгүүд бизнес эрхлэгчдэд уриалсан.

 Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж