НПГ: А.Адъяасүрэнг яллагдагчаар татах тогтоол гарсан

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

НПГ: А.Адъяасүрэнг яллагдагчаар татах тогтоол гарсан

НПГ: А.Адъяасүрэнг яллагдагчаар татах тогтоол гарсан

УЕПГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл /2023.01.18/ өглөө.


Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.МӨНХ-ОД:

-Нүүрс олборлолт экспорт, тээвэрлэлт худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УЕП-ын шийдвэрээр АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын мөрдөгч нар ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг нийт 46 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 28 нь хэрэг бүртгэлт, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Одоогийн байдлаар дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн ба, хэрэг бүртгэлтийн 28 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг байгаа бол прокурорын хяналтад шүүхэд шилжүүлсэн 28 хүнд холбогдох хоёр хэрэг хянагдаж байна.

Уг хоёр хэргийг тухайлан авч үзвэл Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн шалган нэвтрүүлэх алба хаагч нарт холбогдох албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль авсан, Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 131 дүгээр ангийн 0325 дугаар салбарын албан хаагч нар нь албаны чиг үүрэгт хамааралгүй хахууль авсан нь хэргүүдэд НПГ-аас хянаж байна.

Нүүрсний хэрэгт одоогоор 92 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуй нэгжийн компанийн гүйцэтгэх удирдах албан тушаалтан бусад иргэд байна.

Нүүрс олборлолт тээвэрлэлт худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд 25, цагдаагийн байгууллагаас 78 буюу нийт 103 мөрдөгч дээрх хэргийг шалгаж байна. Өнгөрсөн хугацаанд 7457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч 331 үзлэг 142 нэгжлэгийн ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллага 90 гаруй мянган цаасан суурьтай баримт, АТГ 574 хавтас цаасан баримтыг хураан авчээ.


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон Н.Удаанжаргалыг хэзээнээс Монголд авчран шалгах вэ?

-АТГ, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг явж байна. Үүнтэй холбогдуулан Н.Удаанжаргалыг Монгол Улсад ирүүлэх ажиллагааг холбогдох ажлыг хуулийн байгууллага хийж байна.

-Нүүрсний хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдсон гэдгийг АТГ-аас зарласан. Одоогоор хэдэн гишүүнийг яллагдагчаар татсан бэ?

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол НПГ-аас гарсан.

-А.Адъяасүрэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах уу?

-Уг хэргийн нөхцөл байдлаас хамаарч прокурорын байгууллагад бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг санал тавьж ирүүлэх ёстой. Одоогоор НПГ-т санал ирээгүй байна.

-Авлигын хэрэгт холбогдсон С.Батдөл цагдан хорионы шүүх хурлын үеэр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул гадуур байцаалт өгөх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн. НПГ-аас яагаад уг хэргийг хөнгөн гэж зүйлчилсэн бэ?

-Иргэн С.Батдөлд татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан баг шалгаж байгаа.  Мөрдөн шалгах ажиллагаа явцад хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсвэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдвол АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт өгнө. Уг мөрдөгчийн саналыг хяналтын прокурор хянаад үндэслэлтэй хэмээн үзвэл Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна.

-Нүүрсний хулгайн хэрэгт өнгөрсөн хугацаанд хэрэгсэхгүй болгоод хаачихсан хэргүүд бий. Хэчнээн хэргийг шалгаж байгаа вэ?

-Урьд нь хаасан хэрэгсэхгүй болгосон бүх хэргийг дахин нягтлаад сэргээн шалгах шаардлагатай хэргийг дахин шалгана. Яг одоо  хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

-Нүүрсний гэх хэрэгт дөрвөн хэргийг шүүх рүү шилжүүлсэн гэж та хэллээ. Яг ямар хэргийг шилжүүлсэн юм бол?

-АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтан А, М нарт холбогдох нүүрс тээвэрлэлтийн баг үүсгэх, нүүрс тээвэрлэлттэй холбоотой давуу байдал бий болгож, үүний хариуд хахууль авсан гэх хэрэг байгаа. Мөн АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтан Б нь нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын машин тээврийг үзлэгт оруулахгүйгээр шууд тэнцүүлсэн гэх хэрэг байна. “Эрдэнэс силвер” компанийн гүйцэтгэх захирал дэд захирал нарт холбогдох хахууль  авсан гэх Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг байна.

-ХНХ-ын сайд Т.Аюурсайханы гэрт нүүрсний хэрэгт холбогдуулан прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн гэх мэдээлэл үнэн үү?

-Яг гэрт нь нэгжлэг хийсэн зүйл байхгүй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж