Орос хэрхэн африкчуудын дуртай супер гүрэн болсон бэ?

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

Орос хэрхэн африкчуудын дуртай супер гүрэн болсон бэ?

Орос хэрхэн африкчуудын дуртай супер гүрэн болсон бэ?

Орос, Украины хооронд дайн дэгдэхэд Аддис-Абеба дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна хэдэн арван этиопчууд цуглан, Москвагийн төлөө тулалдахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Африкчууд яагаад ОХУ-ыг дэмжих болов? Барууны колоничлолын түүхээс улбаатай сөрөг хандлага нь Африкийн зарим улс орнуудыг Орос, Хятадтай геополитикийн түншлэлийн харилцаа тогтооход хүргэсэн гэж үзэж байна.

Хятад улс сүүлийн гучин жилийн хугацаанд Африк тивийн эдийн засгийн томоохон тоглогч болохын төлөө олон алхам хийсэн. Харин Орос бол  Африк  дахь хамгийн том зэвсэг нийлүүлэгч гэдгээрээ цэрэг, армийн салбарт том тоглогч юм.

Энэ тив дэх томоохон цэргийн мөргөлдөөнд ихэвчлэн оросоос нийлүүлсэн зэвсгийг ашигладаг бөгөөд заримдаа Оросын засгийн газартай холбоотой хувийн цэргийн хүчин ч оролцох нь бий.

Оросын хувийн цэргийн анги болох Вагнер групп Украины дайнд оролцохын зэрэгцээ Африк тив даяар завгүй ажилласаар байна. Вагнер группийг Владимир Путины тогоочоор карьераа эхлүүлсэн Евгений Пригожин удирддаг. Вагнер болон бусад ижил төстэй компаниуд засгийн газруудад цэргийн хувийн гэрээт гүйцэтгэгчээр ажилладаг байна. Эдгээр компаниуд босогчидтой тэмцэж буй Африкийн засгийн газруудад  терроризмын эсрэг сургалт, зөвлөгөөг санал болгодог бөгөөд ихэвчлэн байгалийн баялгийн хөнгөлөлт, арилжааны гэрээ эсвэл боомт, агаарын баазыг нь ашиглах зэрэг стратегийн байршилд нэвтрэх хэлбэрээр бартер хийдэг аж.

Хэдийгээр 2018 оноос хойш ОХУ-д ийм үйл ажиллагааг хууль бус гэж зарласан ч эдгээр компаниуд  Сири, Ливи, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали зэрэг дэлхий даяар янз бүрийн мөргөлдөөнд оролцож байна. Тэд ихэвчлэн хүний ​​эрхийг зөрчсөн, энгийн иргэдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагддаг.

Хувийн хамгаалалтын гүйцэтгэгчдийг ашиглах нь Кремльд албан ёсны цэргийн хохирлоос зайлсхийх, тэдний үйлдлийг үгүйсгэх үндэслэлтэй байх боломжийг олгодог.

Этиопын хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Орос, Хятад улсууд Этиопын талд тууштай зогсдог. Гэтэл Барууны гүрнүүд Этиопыг 27 жил захирсан бөгөөд бүс нутгийн автономит эрхийн маргаанд Тигряны бүс нутгийн удирдагчдын талд байгаа. Тигряны ардын чөлөөлөх фронтын тэргүүлсэн босогчид 2021 оны сүүлээр нийслэл Аддис-Абеба руу дайрахад АНУ нь Этиопын засгийн газар удахгүй унана гэж таамаглаж, цэргийн тусламж үзүүлэхээс татгалзжээ. Энэ нь Ерөнхий сайд Абий Ахмедийн засгийн газрыг Турк, Эмират улсаас цэргийн тусламж авахад хүргэж, дайны нөхцөл байдлыг эргүүлсэн.

АНУ нь  Этиопт туслахаас татгалзсанаас гадна Байдены засаг захиргаа тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан.

Этиопчууд  Оростой найрамдалт харилцааг хаан болон түүнийг залгамжилсан засгийн газрын үеэс урт хугацаанд харилцааиай явж ирсэн түүхтэй. Тухайлбал, Бенито Муссолинигийн удирдсан фашист Итали 1935 онд Этиоп руу довтлоход эзэн хаан Хайле Селассие дэлхийн удирдагчдыг эх орондоо тусламж үзүүлэхийг уриалсан Үндэстнүүдийн лигийн хуралдаанд Италийг буруушаасан цорын ганц орон бол Орос байсан гэж Дерез Гетачью Касса твиттер хуудсандаа тэмдэглэжээ.

Этиопоос гадна Африкийн 16 орон НҮБ-ын хуралдаанд ОХУ-ын Украинд түрэмгийлснийг буруушаасан санал хураалтад түдгэлзсэн байна.

Арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах тогтолцоог ялахад тусалсан тэмцэгчдийг  африкчууд хайрладаг.  Гэвч цагаан арьст цөөнхийн засгийн газрыг олон арван жилийн турш тогтвортой байлгахад тусалсан АНУ-ын засгийн газарт дургүйцдэг.

Москвагийн эдийн засаг, цэрэг арми, дипломат тусламжийн ачийг  африкчууд талархан сайшаадаг.

АНУ-ын засгийн газар бельгичүүдэд залуу удирдагч Патрис Лумумбагийн амийг хөнөөж, Африкийн хамгийн том, байгалийн баялаг ихтэй улсыг 40 жилийн турш дээрэмдсэн Мубуту Сесеког  хэрхэн төрийн эрхэнд суухад тусалсныг конгочууд санаж байгаа. Анголчууд Орос, Куба улс Өмнөд Африкт өрнөдийн дэмжлэгтэй апартейдийн түрэмгийллийг зогсооход хэрхэн тусалсныг мартаагүй. Мозамбикчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байхдаа барууны орнууд колончлолын хүчирхэг Португалыг хэрхэн дэмжиж байсныг харсан.

АНУ-ын засгийн газар африкчуудын дунд нэр хүнд муутайгаа мэддэг.  Тиймдээ ч сүүлийн үед Этиопийн Абий гэх мэт хуучин париагуудыг АНУ-Африкийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жо Байдентай хамт дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхийг урьж, сэтгэлийг нь эргүүлэх “довтолгоогоо” эхлүүлжээ. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь АНУ африкчуудтай найз гэдгээ итгүүлэхэд чиглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж