МИК олон улсын “ISO” стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлдэг

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

МИК олон улсын “ISO” стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлдэг

МИК олон улсын “ISO” стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлдэг

Орон сууц санхүүжилтийн тогтолцоо манай улсад арав гаруй жилийн өмнө бий болж, иргэдийг орон сууцжуулах ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтран зүтгэж байна.  Ипотекийн зээлийн хөтөлбөрийг тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд бодлогоор хангаж, хувийн хэвшлийн байгууллагууд түүнийг хэрэгжүүлэхэд олон улсын стандарт, жишгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах хамгийн үр дүнтэй арга юм.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож буй Монголын ипотекийн корпорац нь үйл ажиллагаандаа олон улсын “ISО” стандартууд болон сайн туршлагуудыг нэвтрүүлж, ипотекийн санхүүжилтийн хоёрдогч зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажилладаг. Монголын ипотекийн корпораци нь үйл ажиллагаандаа олон улсын гурван төрлийн стандартыг нэвтрүүлсэн байна.

Мэдээллийн аюулгүй байдлынISO27001:2013” стандартыг 8 дахь жилдээ компанийн түвшинд хэрэгжүүлснээ баталгаажуулж байгаа бол 2022 онд Групп компанийн хэмжээнд баталгаажуулсан нь Монгол Улсад анхдагч болж байна.

Эрсдэлийн менежментийнISO31000:2018” стандартын 2 шатны аудит хийгдэж, тус стандартын хэрэгжилтийг хангасныг баталгаажуулж, гэрчилгээг 2022 оны 12 сард хүлээн авчээ. МИК үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эрсдэлийн менежментийг бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ тэлэх шат бүрд нийцүүлэн тасралтгүй сайжруулсаар ирсэн.

Комплаенсийн удирдлагын тогтолцооныISO37301:2021” стандартын 1 дүгээр шатны гадаад аудит амжилттай хийгдэж, аудитын тайланг хүлээн авч, үйл ажиллагаанд нэвтрүүлэн тус тус ажиллаж байна.

“ISO” буюу Олон улсын Стандарчлалын байгууллага нь дэлхийн 160 гаруй орны гишүүнчлэлээс бүрдсэн, стандарт боловсруулагч, түгээгч дэлхийн хамгийн том байгууллага юм. “ISO” нь оролцогч талууд болох НҮБ түүний дэд байгууллага, WHO, WTO, IEC зэргийн хүсэлт хэрэгцээнд үндэслэн дэлхийн хөгжилд чухал шаардлагатай байгаа стандартуудыг боловсруулан гаргадаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж