Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.01.18/ танилцууллаа.
"ӨНӨӨДӨРТӨӨ БАГТАЖ, 823.354 ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ШИЛЖҮҮЛНЭ"
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хүүхдийн мөнгөний шинэчлэгдсэн журам батлагдсанаас болж олон нийтийн дунд бухимдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, 14-21 хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ талаар өдөр тутам мэдээлэл хийнэ. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой өрхийн мэдээллийн сан нь нэгжийн анхан шатандаа мэдээллийг зохих түвшинд хийдэггүй, шинэчлээгүйгээс давхардал үүссэн гэдэг урьдчилсан дүгнэлтийг гаргалаа. Засгийн газраас албаныхныг шуурхай ажиллах үүрэг чиглэлийг өгч байна. Засгийн газраас Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор УИХ-д 2023 оны төсвийг өргөн барьсан байдаг. Төсвийн хууль батлагдан гарахдаа хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн.
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоос илүүтэй халамжийн нэг төрөл болсон. Тийм учраас 91 хувийг зөв тодорхойлж, 91 хувь буюу 1,039,000 хүүхдэд мөнгө олгохоор тооцоолсон. Хүүхдийн мөнгийг 17 жил олгож буй.
Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд мөнгөө авалгүй хоцорч байгаагүй. Одоо ч нэг сарын хоцрогдолгүй мөнгөө авна. Эдгээр хүүхдүүдээс өрхийн мэдээллийн сангийн мэдээллээр тодорхой болсон 823.354 хүүхдийн мөнгийг өнөөдөртөө багтаж дансанд нь шилжүүлнэ. Ингэснээр нийт 91 хувийн 72 хувь нь хамрагдаж байна гэсэн үг. Цахим хэлбэрээр 21.513 өрх мэдээллээ залруулах хүсэлт ирүүлсэн бол хот болон орон нутгаас 37.478 иргэн утсаар холбогдож, мэдээллээ нягталжээ. Мөн 22.389 иргэн сум болон хороондоо очиж, мэдээллээ нягталсан бөгөөд нийт 69 мянга гаруй иргэн халамжийн нийгмийн ажилтанд хандсан байна. Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг шуурхай засварласан. Хүүхдийн мөнгө авах ёстой 91 хувийн өрх айлын хүүхдүүд бүрэн мөнгөө хамрагдана. Харин өрхийн мэдээллийн сангийн бүртгэлийн зөрүү үүссэн иргэдийн хүүхдүүдийн мэдээллийг залруулах ажлыг төр анхаарч, 14-21 хоног залруулна. И-Монголиа системийн ачааллыг салбар яамнаас анхаарч, залруулсан гэдгийг хэлье.
Төрийн зургаан байгууллагын мэдээллийн зөрүүтэй байдал нь цахим шилжилтэд шилжих энэ явцад ил гарч ирж байна. Монголд хэрэгжиж буй зарим хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлдэггүй байсантай холбоотойгоор өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Улсын бүртгэлийн байгууллагаас энэ чиглэлээр олон ажлыг хийж ирсэн.
Засгийн газраас халамжаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого руу чиглэнэ. Улсын хөдөлмөр эрхлэх насны нэг хүнд оногдож байгаа халамжийг мэдээллийг маргааш танилцуулна. Хүүхдийн мөнгийг халамжийн төрөл болгох хуулийн өөрчлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сард УИХ-аар баталсан. Цаашилбал, эдийн засаг, өрхийн амжиргаа сайжрах нөхцөлтэй уялдуулан хүүхдийн мөнгийг олгож буй хувь хэмжээг шат дараатай буулгана.
"ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАТА ТӨВӨӨС НЭМЭЛТ ТӨХӨӨРӨМЖИЙГ БАЙРШУУЛЖ, И-МОНГОЛИА СИСТЕМ ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИЛЖСЭН"
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:
-Төрийн үйлчилгээний нэгдсэн систем бол И-Монголиа. Төрийн үйлчилгээний үндсэн систем нь Хур систем. Хур системтэй дэмжих системүүд нь холбогдож, мэдээллүүдийг нь хүргэж байгаа. Өнгөрсөн хугацааанд 2023 оны нэгдүгээр сарын 16-наас хүүхдийн мөнгөө авах боломжтой эсэхийг И-Монголиа системээс шалгах боломжтой болсон. Хүүхдийн мөнгө авах боломжтой нийт 346.154 иргэний гар утсанд мессеж илгээж, мэдэгдсэн. Мессежийг хүлээн авсан иргэдээс 109.717 иргэн баталгаажуулах байдлаар шалгасан. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 371.656 иргэн мөнгө авах боломжтой эсэхээ И-Монголиа системээр шалгасан байна.
Нэгдүгээр сарын 16-ны оройн 22.00 цагийн байдлаар И-Монголиа системд 300 мянган хүн зэрэг хандсан. Энэ бол энгийн үеэс 15-20 дахин ачаалсан гэсэн үг. Ачааллыг 10 дахин нэмэгдүүлэхэд сервер унахгүй гэх тооцооллыг хийсэн байсан.
Тиймээс бид Дархан-Уул аймгийн дата төвөөс нэмэлт төхөөрөмжийг байршуулж, И-Монголиа систем хэвийн үйл ажиллагаанд шилжсэн гэдгийг хэлье. Холбогдох хуулийн дагуу цахим шилжилтийн сорил бэрхшээлийг хамтдаа даван туулж байна. Төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцдоггүй, уялдаагүй байдал ийм нөхцөл байдлыг үүсгэсэн. Цахим шилжилтэд зарцуулж байсан хөрөнгө мөнгө, хийсэн ажлууд төрийн байгууллага бүрт байснаас хоорондоо мэдээллээ солилцож байгаагүй. Энэ цаг мөчид иргэдэд ил болж гарч ирлээ.
Төр ямар ч тохиолдолд хувь хүний зөвшөөрөлгүй мэдээллийг нь ашиглахгүй байх үндсэн зарчмыг мөрдөж ажиллана. Тиймээс та бүхний гар утсанд мэдээлэл ирдэг болсон. Цаашдаа холбогдох хуульд өөрчлөлт оруулж, хувь хүний зөвшөөрөлгүйгээр төр мэдээллийг нь олон нийтэд мэдээлдэг байдлыг хална.
"МАРГААШНААС ИРГЭД УБЕГ-ЫН BURTGEL.GOV.MN ХАЯГААР ОРЖ БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭ ШАЛГАХ БОЛОМЖТОЙ"
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан:
-Монгол улсын иргэдийн суурь бүртгэлтэй холбоотой гурван боломжийг танилцуулах гэсэн юм. Улсын бүртгэл бүх сум хороо, дүүрэг, аймаг, нийслэл, нэгдсэн үйлчилгээний төв гэх мэт орон даяар үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаадад 50 дипломат төлөөлөгчийн газар ажилладаг. Иргэдтэй хамгийн ойр төрийн үйлчилгээний 70-80 хувь нь улсын бүртгэлтэй холбоотой. Тэгэхэр нэгдүгээрт, тухайн газрынхаа хаяг дээрээ бүртгэлтэй эсэхээ, өөр хүн бүртгэлтэй байна уу гэдгээ мэдэх боломж ойр нэгж дээр байдаг. Хоёрдугаарт, И-Монголиа системд улсын бүртгэлийн 90 төрлийн үйлчилгээ орсон байдаг. Өөрийн хаягийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Гуравдугаарт, нэг өдрийн дотор бид улсын бүртгэлтэй холбоотой мэдээллийг шалгах боломжийг УБЕГ-ын цахим хуудаст байршуулж өгнө.
Маргаашнаас иргэд УБЕГ-ын burtgel.gov.mn хаягаар орж бүртгэлийн мэдээллээ шалгах боломжтой.
Иргэн өөрийнхөө регистрийн дугаараар нэвтрэхэд хаяг дээр нь хэн хэн бүртгэлтэй байгаагаа шалгах боломжтой. Хэрвээ зөрчил үүсвэл тэр сайтад хандаж, бүх төрлийн нэгжүүдээр үйлчилгээ үзүүлэх болно. Төрд байгаа олон мэдээллийн сангуудыг нэгтгэж, том дата дээр ажиллах шаардлага үүссэн. Хүүхдийн мөнгийг олон жил хэвийн олгож байсан. Гэтэл хэн нэгний хүүхдийг хэн нэгний оролцоогүйгээр өөр хүн дээр шилжүүлж, гэрлүүлэх, хаягийг нь солих боломжгүй. Ямар нэг бүртгэл дээр эрх үүрэг үүсч, дуусгавар болдог үйлдэл. Тэр нь улсын бүртгэлийн санг үүсгэж байдаг. Богино хугацаанд мэдээлэл солилцох ажлыг хийж байна.
"ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГУУДАД БАЙГАА МЭДЭЭЛЛЭЭР ӨРХИЙН ОРЛОГЫГ ТООЦДОГ БОЛСОН"
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа:
-Хүүхдийн мөнгийг олгох аргачлал нь орлого орлуулан тооцох аргачлалыг салбарын яам болон Үндэсний статистикийн хороотой хамтран баталдаг. Бид өмнө нь тухайн өрхөд очиж үзүүлэлтүүдийг цуглуулдаг байсан. Жишээлбэл, тухайн өрх хөргөгч, угаалгын машинтай байна уу гэх мэтээр зарим үзүүлэлтээр оноо авч, халамжид хамрагдах уу гэдгийг тогтоодог байсан. Энэ нь цаг хугацаа, зардал өндөр, хоцрогдсон гэсэн. Тэгээд сая УИХ-аар 2023 оны төсөв батлахад гаргасан чиглэлийн дагуу төрд байгаа цахим мэдээллийн сангуудад байгаа өрхийн орлогыг тооцох боломжтой болсон. Нийтдээ таван байгууллагын мэдээллийн санд үндэслэж өрхийн аж амьдралыг тооцож буй.
Иргэний цалин, тухайн өрхийн цалингаас бусад орлого, тухайн өрхийн хөрөнгийн мэдээлэл, өрхийн гишүүдийн тоо зэрэг 10 гаруй хүчин зүйлсийг аргачлалдаа авч үзсэн.
Эхлээд мэдээлэл зөрүүтэй 16 мянган өрхийн мэдээллийг баталгаажуулж, аргачлалаа туршиж байгаа. Алдааны түвшин бага бол хэрэгжүүлж болно гэсэн үг. Алдаатай мэдээллийг засварлавал зөрүүтэй мэдээлэл засагдах юм. Өрхийн мэдээллийн сан дээр хаягаас хасалт хийгээгүйгээс орлого өндөр тооцоолсон тохиолдол байгаа. Иргэдийн дансны мэдээллийг орж хараагүй. Татвараас авсан мэдээлэл халамжид тооцоологдсон гэсэн үг.
Иргэдэд ногдох бүх татварыг нэмсэн, улс төрчид - их наяд 2023-01-18 103.161.242.96
Дарга, яам, төрийн а/ хаагчдын тоо, улс төрч/ кармааны мөнгө болох тендер, г/зээл тусламж, төсвийн алдагдал, ЖДҮ, нүүрсний хулгайнмөнгө нэмэгдээд л! Харин иргэдийн байр, цахилгаан, орлого, НӨАТ, хот, нийгмийн даатгал, машины татварууд, долларын ханш, инфляци бүгд нэмэгдээд цалин нэмэгдсэн зүйл огт алга. Дундаж цалинтай Жирийн монгол иргэн гар дээрээ татварын дараа цагт 4/5к төгрөг хүрэхгүй цалин авч байна. Эмгэнэл! Одоо хүүхдийн мөнгөнд гараа дүрэх, сонгуулийн өмнөх тараах уу?
Зочин 2023-01-18 103.26.195.106
сурах бичгийн тендер авах гээд явж байсан хүнээр төр удирдуулахаар ийм болж байгаа юмаа
Төгрөг хэвлэж тараасаар цаас боллоо 2023-01-18 192.82.70.117
Хүүхэд бүрт өгөх 100 мянга эдийн засгийн боломж байхгүй байхад МАН 2020-2021 оны сонгуульд ялахын тулд гарсан заль үнийн өсөлт төгрөгийн ханшийг улам дордуулж төгрөг чинь цаас боллоо.Мөнгө хэвлээд хүүхдийн мөнгө өглөө гээд удахгүй 1$ 5000 төгрөгтэй тэнцэж үнийн өсөлт хяналтаас гарна.Таван жилиын өмнө 20 мянган төгрөг өнөөдөрийн 50к тэнцэхээр ханш унасаар
Зочин 2023-01-18 202.9.47.10
92%-d huuhdiin mungu uguhgui baihaar shiidsen yum bish vv.
9%-d ni uguhuur shiidsen met haragdaj bn
Зочин 2023-01-18 103.14.36.18
энэ Амарбаясгалан гээд нөхөр ер нь ажил хийж үзсэн болов уу ? намын нарийн бичиг гээд л их мэдэх царайлаад их мөнгө хуссан нөхөр дөө ажил хийж мэдэхгүй тэмээ гэхээр ямаа гээд бүтэхгүйээ. ЗГ -н хэдэн гадаадад сургууль төгссөн нэртэй дарга нарын хүүхдүүд амьдрал мэдэхгүй. Доор нь байгаа Яам агентлагийн газрын цүнх баригч малнууд нь авлигал аваж, төсвийн мөнгөөр зугаацхаас өөр юу ч хийж мэдэхгүй.
Зочин 2023-01-18 202.9.47.10
z**l z**l, shat daraalaltai buuruulna chihshig,
shat daraalaltaigaar nemdeg yum, uker
Зочин 2023-01-18 202.55.188.45
амарбаясгалан гээч ху жаа гөлөг Монголын хүүхдүүдийг алагчилаад бна уу.
хэн ч биш 2023-01-18 202.131.244.210
17 жил хүүхдийн мөнгө авсан хүүхэд яахаараа өнөөдөр хасагдчихсан байдаг байна одоо бүр банкаа тонож чадахгүй болохоор бяцхан үрсийнхээ карма руу ордог болжээ . энэ сүйрэл сүрэл тэгээд галд шатах байхаа дан чдээ
иргэн 2023-01-18 202.131.227.82
БАТДАВАА гуай чиний наад аргачлал гэдэг зүйл чинь олон хууль зөрчиж байна шүү. түүнчлэн үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхүүдийг илт зөрчиж хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй шүү. Хуулийн дээгүүр харайна гэж бодож байгаа бол энэ чинь том эндүүрэл.
уншигч 2023-01-18 64.119.29.63
Хүүхдэд өгч б гаа мөнгөө халамж гэж хуцаад б х юм сайд, дарга пяздаанууд ӨӨРСДӨӨ ЗОРИУД үл ОЙЛГОЦОЛЫГ үүсгээд дундаас бүгд мөнгө ш*** гээд үхэлдэх юм. ХӨГЖЛИЙН БАНК, ЖИЖИГ ДУНДЫН ЗЭЭЛ, ИПОТИКИЙН ЗЭЭЛ, НҮҮРС ГЭЭД БҮГДЭЭС НЬ ӨӨРСДӨӨ ХУЛГАЙ ХИЙНЭ бүр адгийн новшнууд юм ..
Зочин 2023-01-18 103.9.90.130
emongolia.mn ажиллахгүй байгаа штэ, ичихгүй худлаа ярих юм
Зочин 2023-01-18 103.229.122.230
Хүүхдүүдээ баян ядуу ёндоотой үгүйгээр нь (цэцэрлэгт сугалаа болоод ч байх шиг) ялгадаг сонин төр засаг шүү орон гаран ч юм шиг хүүхдээ дэмжих мөнгө гэсэн мөртлөө халамжийн мөнгө биш мөн ч гэх шиг нөгөө сүртэй ярьдаг Үндсэн хууль энэ тэрээ засаг төр нь өөрсдөө зөрчөөд наасан хүүхдүүдээ элдвээр ялгаварлаж байгаа юм чинь бусад нь бүр ойлгомжтой ийм засагтай төртэй улс Зөв л юм байх даа энэ засаг төрд байгаа нөхдийг ЗАЙ гаа тавиад л даа өгчхөөч л гэхээс дээ гаргаж үйлдвэрлэж буй хууль журам нь эрүү
Зочин 2023-01-18 192.82.81.195
Энэ лалрын улс шүү газарт хувьсгал, дайн болж байж цэвэрших байх.
Зочин 2023-01-18 103.161.242.93
Энэ лалрын юм аа болиоч новшнуудаа хүүхдийг битгий ялгаравлан гадуурх ямар лалрын юм бэ
Шүүмж 2023-01-18 78.187.120.177
Хүүхдийн мөнгө халамж юм уу. Монгол Улсын хүн амын өсөлтөнд чухал ач холбогдолтой хүүхдийн бодлого. Ажилчин байна уу, авлигачин байна уу хүүхэд бол хүүхэд. Машин, орон сууц, ТВ, угаалгын машин гээд олон зүйлийг эцэг эхчүүд нь залуу гэр бүлд ихэнхдээ зээл хэмээх банкны гувчуурт захирагдан авч өгдөг. Энэ тансаг хэрэглээ юу. Соц агуулгатай, феодалын хүүхэд гэдэг шиг сонсогдож байна. Хүүхэд эцэг эхээ сонгох эрх байгаа юу. Хамгийн ариун хүүхдийг эцэг эхээр нь далимдуулан ялгаж болох уу.
Зочин 2023-01-18 66.181.180.157
11 тэй охин минь хүүхдийн мөнгөнөөс хасагдсанаа сонсоод аргагүй дэн улсын маань мөнгийг хулгайч хүн гэртээ аваачаад тавьчихсан болохоор надад мөнгө өгч чадахгүй болсон бх. Би ч мөнгө аваад хэрэггүй дээ улсад мөнгө хэрэгтэй бхад гэнэн ккк
100 мянга гэдэг тоог МАН санаачилсан мэх эдийн засагт хүндрүүл 2023-01-18 192.82.70.117
МАН ын удирдлагаа ковидоор халхавчлаад 2020-2021 оны сонгуульд ялалт байгуулахын тулд хэт хавтгайрсан эдийн засгийн чадамжаас давсан хавтгайрсан халамж чинь эх орны хөгжилийг боомилж иргэн бүр зүгээр сууж мөнгө авах сэдэл үүсгэсэн. Хамгийн ядуу өдрийн хоолгүй өлөн зэлмүүн олон хүүхэдтэй зоридтод бүлэгт сард 300 мянгыг өг .МАН ард түмний сэтгэхүйг бэлэнчлэх төрүүлж байна
Зочин 2023-01-18 119.40.103.6
91 хувь буюу 1,039,000 хүүхдэд мөнгө олгохоор тооцоолсон гэвүү ҮНДСЭН хуулийг зөрчсөн шийдвэрээ юу гэх гээд байна аа Амарбаясгалан чи
Зочин 2023-01-18 203.91.115.54
Худлаа “аахгүй ээ. Тийм тооны хүүхдэд шилжүүлсэн баримтаа нотлоодхоорой. Та нар чадахгүй
Ji 2023-01-18 202.55.188.125
Tsahim tsahimguide bish huuhed yalgaj hyyli zurchihuu bolino uuuuu
Иргэн 2023-01-18 103.57.92.242
МАН төрийн үүрэгт байгууллагуудын чадварыг сулруулж улсаа мөхөөхөд хүргэж байна.
Зочин 2023-01-18 66.181.178.176
Hahaa tanai AN sergeeh yumuu tgeed s****a biz
Зочин 2023-01-18 66.181.185.187
ХАЛАМЖ ХУХДИИН МУНГУ БОЛИОЧ МАНГАРУУДА
Зочин 2023-01-18 202.21.96.178
МАН энэ асуудал дээр маш их сандарч маш хурдан нам дарах гэж маш их хичээж байна.Но байна гэсэн үг мөнгө идэлт бас сонгуулийн луйвар
Зочин 2023-01-18 66.181.178.176
Hutsaa
Зочин 2023-01-18 202.131.240.147
бас зарим айлд шинээр хүүхдүүд нэмж бүртгэсэн нь хүүхдийн мөнгө завшсан залилангийн үйлдэл байж магадгүй. Холбогдох байгууллагууд үүнийг мөшгин шалгавал, нилээд юм гарч ирж болзошгүй. Түүнээс биш техникийн алдаа, мэдээллийн зөрүү энэ тэр гэж өнгөрөөх гээд байх шиг