Украин: Зэвсэгт хүчнийхээ яаралтай хэрэгцээг тодорхойлов

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

Украин: Зэвсэгт хүчнийхээ яаралтай хэрэгцээг тодорхойлов

Украин: Зэвсэгт хүчнийхээ яаралтай хэрэгцээг тодорхойлов

Украины армийн командлагч Валерий Залужный өчигдөр /2023.01.17/ Польшид АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Миллитэй анх удаа биечлэн уулзлаа. Энэ үеэрээ тэр зэвсэгт хүчнийхээ яаралтай хэрэгцээг тодорхойлжээ. “Би Украины зэвсэгт хүчний яаралтай хэрэгцээг тодорхойллоо. Энэ нь бидний ялалтыг хурдасгах болно. Бид ялж чадна гэдгээ мэдэж байна, гэхдээ зэвсгийн нөөц хэрэгтэй” гэж тэр телеграмдаа нийтэлсэн.

Залужный өнгөрсөн арванхоёрдугаар сард “Economist” сэтгүүлд ярилцлага өгөхдөө түрэмгийлэгчдийг түлхэн унагахад 300 танк, явган цэргийн 600-700 байлдааны машин, 500 гаубиц хэрэгтэй гэж хэлж байв.

Дайн эхэлснээс хойш АНУ нь Киевийн хамгийн том зэвсгийн нийлүүлэгч байсаар ирсэн. Украин барууны орнуудаас орчин үеийн байлдааны танкийн флотыг оруулж ирэхээр төлөвлөж буй. Төлөвлөгөө ёсоор барууны холбоотнууд Баасан гаригт Герман дахь АНУ-ын агаарын баазад уулзахаар болжээ. Германд үйлдвэрлэсэн Ирвэс танкийг Украинд олноор илгээх нь хамгийн боломжит хувилбар гэж тэд үзэж байна. Гэхдээ ингэхийн тулд Германы зөвшөөрөл шаардлагатай.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж