ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний дайралт эхлүүлснээс хойш Киевийн ерөнхийлөгч Владимир Зеленскийг хөнөөх 12 гаруй удаагийн оролдлого гарсан гэж АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Уильям Бернс мэдэгджээ. Тэрбээр дайралт эхлэхээс өмнө Киевт очиж, Зеленскийг хөнөөх оросуудын төлөвлөгөөний талаар өөрт нь анхааруулж, нягталж үзэхийг санал болгосон гэнэ.
"АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Тагнуулын төв газрын дарга болон ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд асангаар дамжуулан Зеленскийд Оросын хуйвалдааны талаарх нарийн ширийн мэдээллийг өгөх үүрэг өгсөн" гэж Цагаан ордны ерөнхийлөгчдийн засаг захиргааны тухай номын зохиолч Крис Уиппл мэдэгджээ. Зеленскийг хөнөөх оролдлого болон Уильям Бернсийн Киев дэх айлчлалын талаар АНУ-ын Тагнуулын төв газар дахь эх сурвалж нь мэдээлэл өгсөн гэнэ.
Дайн эхэлсэн эхний сард Зеленскийг хөнөөх гурван удаагийн оролдлого гарсныг өнгөрсөн оны гуравдугаар сард "The Times" мэдээлж байв. Тухайн үед Ерөнхийлөгчийн тамгийн газрын даргын зөвлөх Михайло Подоляк мэдэгдэл хийхдээ, Зеленскийг хөнөөх удаа дараагийн оролдлогууд гарч байгааг онцолж байв.
ЭХ СУРВАЛЖ: THE INDEPENDENT, UKRAINSKA PRAVDA
Холбоотой мэдээ