"Машин ачилтын зардалд зөрчил шалгах талаар ХЗДХЯ-нд хандсан"

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

"Машин ачилтын зардалд зөрчил шалгах талаар ХЗДХЯ-нд хандсан"

"Машин ачилтын зардалд зөрчил шалгах талаар ХЗДХЯ-нд хандсан"

Улсын ерөнхий прокурорын газраас 2022 онд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх онцлох ажлуудын талаар өнөөдөр /2023.01.18/ мэдээлэл хийж байна. Мөн НПГ-аас хяналт тавьсан зарим гэмт хэргийн талаар тайлбар өглөө.

УЕП-ын Зөрчлийн хэрэг бүртгэл хяналт тавих газрын хяналтын прокурор н.БАТБАЯР:

-2022 онд зөрчил шалгах эрх бүхий байгууллагуудад 10513 зөрчлийн хэрэг шалгах ажиллагаанд 83 прокурор хяналт тавьж ажилласан. Улсын хэмжээнд өнгөрсөн онтой харьцуулахад зөрчлийн гомдол 13 хувиар өссөн. Зөрчлийн хэрэг нээж шалгасан байдлаар авч үзвэл 16.4 хувьд шийдвэрлэсэн байна. Нийт зөрчлийн 58 хувь нь нийслэлд 42 хувь нь орон нутагт үйлдэгдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллага мөн шалгасан байна. Прокурор бол хяналтын харьяа эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтэй ажлыг явуулдаг.

Бусдын биед халдаж кофе асгасан гэх Ариунзаяад холбогдох хэрэгт зөрчил шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг үүсгэж, харьяаллын дагуу шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн.

Машин ачилтын тухайд Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны А101 дүгээр тушаалаар зохицуулдаг. Энэ журамд зааснаар замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан хаагчид бичгээр болон цахимаар олгосон мэдээллийг үндэслэж тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, жолооч тээврийн хэрэгслээ явган хүний зорчих хэсэгт байршуулж хөдөлгөөнд саад учруулбал Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар замын хөдөлгөөний алба хаагч ажилт тээврийн ажилтантай цахим системээр дамжуулж ирүүлсэн фото мэдээллийг харгалзаж тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулах зөвшөөрөл олгодог. Харин жолоодох эрхгүй, эрх нь дууссан этгээд тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийг замын цагдаагийн нэгжийн алба хаагчид бичгээр өгч гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа.

Ачилт тээврийн зардал гаргуулж байгаа хэрнээ зөрчил шалгах ажиллагаа явуулахгүй байна гэдэг дүн гарсан. Тиймээс холбогдох хуульд өөрчлөлт оруулах хүсэлтийг ХЗДХЯ-нд хүргүүлсэн байгаа.

Хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.ДОЛГИОН:

-Нийт 103 мянга 451 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд прокурорын байгууллагаас хяналт тавьж ажилласан. Энэ нь өмнөх оноох 35.6 хувиар өссөн үзүүлэлт. Нийт хяналт тавьсан гомдлын 96 хувийг Цагдаагийн ерөнхий газар, гурван хувийг АТГ, 0.1 хувийг ТЕГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:

  • 31 хувийг хулгайлах
  • 24.1 хувийг залилах
  • 3.2 хувь мал хулгайлах
  • 11 хувь нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах
  • 2.2 хувь нь завших
  • 2.7 хувь замын хөдөлгөөний аюулгүй байдалд зөрчил үйлдэх хэрэг эзэлж байна.

Хяналт тавьсан нийт хэргүүдийн 53 хувийг өнгөрсөн онп шийдвэрлэсэн байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж