Хүйтний эрч чангарч, шөнөдөө -43 градус хүрнэ | News.MN

Хүйтний эрч чангарч, шөнөдөө -43 градус хүрнэ

Хүйтний эрч чангарч, шөнөдөө -43 градус хүрнэ

Хүйтний эрч чангарч, шөнөдөө -43 градус хүрнэ

Өнөө маргаашдаа баруун, төв, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд цаг агаар ямар байх төлөв мэдээг хүргэе.  Энэ сарын 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Энэ сарын 19-нөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -26…-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -18…-23 градус, бусад нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -21…-26 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-18 203.91.115.55

Энэ чангарна гэдэг сүржин үгээ болимоор байна. Ингэж ярихаар мунхаг иргэд нь агаарын температур өсчихөж байгаа юм шиг ойлгоод тэгээд магадгүй үүнээс болж хамгийн дээд тал нь төдөн градус хүйтэрнэ гэдэг буруу ойлголт шинжлэх ухааны нэр томъёо болохдоо тулж байна. Агаарын температур унана. Тэгээш доош 42 градус руу унана гэх мэтээр хэлж хэвшье. Харин жавар чангарна гэж хэлбэл болох юм.

Avatar

Т 2023-01-18 202.55.188.35

Чамайг ойлгохгүй байна.Хүйтний эрч чангарна гэж улам илүү хүйтэн болохыг, суларна гэдэг нь градус багасхыг хэлмээр юм. Мэргэжилтнүүдийн хэллэгийг бусад хүмүүс ойлгохгүй!!!!

Avatar

Зочин 2023-01-18 203.91.115.39

Харин тэр Монголын мэргэжилтнүүд чинь шинжлэх ухааныг баллаж байна.

Avatar

Зочин 2023-01-18 64.119.24.101

Гарчигаа их сүржин өгөх юмаа. Шөнөдөө зарим газраар -44 гээч дээ, нэлдээ л -43 болох юм шиг бичих юм !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж