Өнөө маргаашдаа баруун, төв, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд цаг агаар ямар байх төлөв мэдээг хүргэе. Энэ сарын 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Энэ сарын 19-нөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -26…-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -18…-23 градус, бусад нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -21…-26 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ