Ньюс хөтөч: Прокуророос зарим гэмт хэргийн талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Прокуророос зарим гэмт хэргийн талаар мэдээлнэ

Ньюс хөтөч: Прокуророос зарим гэмт хэргийн талаар мэдээлнэ

Ньюс агентлаг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


09.00 ЦАГТ:

  • Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.
  • "Холидэй Инн” зочид буудалд Хүүхдийг ивээх сан, Нийслэлийн Боловсролын газар, “Хөөрхөн Зүрх” ТББ-тай хамтран "Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь" төслийн хүрээнд 2023 оныг дуустал зохион байгуулах Хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалтын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 9909-2295.

10.00 ЦАГТ:

  • УИХ-ын Байнгын хороодын хуралдаантай.
  • Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал болж, прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрхийн талаар зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна. Мөн Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ. Утас: 9010-1020.

11.00 ЦАГТ:

  • Захиргааны хэргийн шүүхэд ураны ордын эзэмшилтэй холбоотойгоор “Гурвансайхан” ХХК-д хандсан иргэдийн гомдол саналын дагуу шүүх хурал болно.

12.00 ЦАГТ:

  • Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтад нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулан нэг чигийн урсгалд оруулахаар болсон талаар мэдээлнэ. Утас: 9910-9134.
  • АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ноос гаргасан журмын дагуу тус намын даргад нэр дэвшигч нарыг бүртгэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж