Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Орос, Хятад зэрэг гадаадын төрийн тэргүүнүүдэд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, ил захидал илгээжээ. Энэ тухай Лхагва гаригт Хойд Солонгосын мэдээллийн “KCNA” агентлаг мэдээлэв.
Тус агентлаг мэдээлэлдээ, БНАСАУ-ын хуанли дахь Зүчэгийн 112 жилийн ойг тохиолдуулан тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарт ил захидал илгээснийг тэмдэглэжээ. Мөн Вьетнам, Лаос, Сирийн намуудын удирдагч, дарга нарт ч баяр хүргэн, мэндчилгээ илгээсэн байна.
Эх сурвалж: KCNA, TASS
Холбоотой мэдээ