АН-ын ээлжит бус Их хурал энэ сарын 19-нд болно

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

АН-ын ээлжит бус Их хурал энэ сарын 19-нд болно

АН-ын ээлжит бус Их хурал энэ сарын 19-нд болно

Ардчилсан намын ээлжит бус Их хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлосон байна. Тус хуралд оролцох төлөөлөгчдийг Үндсэн дүрэм, холбогдох журмын дагуу сонгох аж. Нийслэлийн есөн дүүргийн 204 үүрээс тус бүр нэг төлөөлөгч, 330 сум бүрээс нэг, 10 мянгаас дээш хүн амтай сумын багуудаас нэг төлөөлөгч сонгон оролцуулахаар болжээ. Намын Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг 2023 оны Нэгдүгээр сарын 13-ний өдөр болсон Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаас гаргасан талаар бид мэдээлсэн билээ.

Хурлаар намын даргыг батламжилж, дараа нь намын даргыг УДШ-д бүртгүүлэх процесс эхлэх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж