2023 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 469,764,137 төгрөгийн үнийн дүн бүхий 1,836,500 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал Ирээдүйн Өсөлт" ХК (MFG +4.57%), "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE +3,68%) болон "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +2.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -14.55%), "Сор" ХК (SOR -10.34%) болон "Крипто Үндэстэн" ХК (CNF -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 34785 ширхэг нэгж эрхийг 7,021,665 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг бондыг 285,120 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 200 ширхэг үнэт цаасыг 20,000,00 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.35 хувиар буурч, 36559.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,799,939,537,584 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ