Афганистан анхны спорт машинаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

Афганистан анхны спорт машинаа танилцуулав

Афганистан анхны спорт машинаа танилцуулав

Афганистан улс Ням гаригт анхны спорт загварын машинаа танилцууллаа. Талибаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид “Mada 9” нэртэй спорт машины цасан дээр дрифт хийж буй бичлэгийг твиттертээ хуваалцжээ. Энэ машин нь Афганистан орны үндэсний бахархал болж буйг тэр хэлэв.

“Mada 9” машиныг зохион бүтээхэд таван жил зарцуулсан. “Entop” компанийн 30 инженер болон Афганистаны Технологийн хүрээлэнгийн загвар зохион бүтээгчид хамтарч уг машиныг бүтээжээ.

Тус машины хөдөлгүүр нь 2000 оны “Toyota Corolla” машиных боловч хурд авахад хангалттай хүчтэй гэж Технологийн хүрээлэнгийн захирал Гулам Хайдар Шахамат хэллээ. Яг хэдэн км цагийн хурдтай болох нь одоогоор тодорхойгүй байна. Цаашдаа “Mada 9”-ийг цахилгаан хөдөлгүүртэй болгохыг зорьж байна. Машин бэлэн болсон ч хараахан худалдаанд гараагүй байгааг загвар зохион бүтээгч Ахмади хэлэв. “Mada 9”-ийг эхлээд Афганистанд танилцуулаад, дараа нь олон улсын тавцанд гаргах аж.

Дашрамд дурдахад, Талибанчууд 2021 оны наймдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш Афганистаны эдийн засаг уналтад орсон. АНУ-ын Энх тайвны хүрээлэнгээс мэдээлснээр тус улсын эдийн засаг нэг жилийн дотор 20-30 хувиар агшсан байна. 2021 оны аравдугаар сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд сая гаруй афган хүн эх орноосоо дүрвэжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж