АНУ-ын топ генерал украин цэргүүдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын топ генерал украин цэргүүдтэй уулзав

АНУ-ын топ генерал украин цэргүүдтэй уулзав

Украин цэргүүд АНУ-ын армийн шинэ сургалтын хөтөлбөрт хамрагдаад гурав хонож байна. Цэргүүд таван долоо хоногийн турш зэвсэг, хуягт техник болон илүү боловсронгуй байлдааны арга барилыг сурах юм.

АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Милли өчигдөр /2023.01.16/ украин цэргүүдтэй уулзлаа. “Энэ бол энгийн нэг сургуулилалт биш. Хэрвээ та бүхэн өөрчлөлтийг хүсч байгаа бол одоо л тэр цаг чинь” гэж тэр хэлжээ. Тэрбээр сургалтын баазад хоёр цаг орчим саатаж, 600 гаруй украин цэргийн сургуулилалттай танилцав. Энэ үеэр сэтгүүлчид мөн байлцсан. Дайн эхэлснээс хойш сэтгүүлчид анх удаа сургуулилалттай дэлгэрэнгүй танилцах боломж гарсан нь энэ байлаа. Тэд генералыг дагаж, цэрэг, командлагчидтай хэрхэн харьцаж байгааг нь харсан ч тодорхой сэдвээр яриа авах, гэрэл зураг дарах, бичлэг хийх хориотой байжээ. Энэ нь илүү өргөн хүрээний мөргөлдөөн өдөөхөөс сэргийлсэн АНУ-ын болгоомжлол юм.

АНУ олон жилийн турш Европ дахь холбоотнууддаа зориулсан сургалт зохион байгуулсан. Гэвч Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины хүчинд зориулсан тусгай сургалт зохион байгуулж эхэлжээ. Анх энэ сургалт нь янз бүрийн зэвсгийн системүүдийг сургахад чиглэсэн байсан. Энэ удаагийн сургалтаар рот, батальоны хэмжээний ангиудаа үр дүнтэй зохион байгуулалтад оруулахыг заах юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж