“Луугийн амьсгал” амттанг идээд ходоод нь түлэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

“Луугийн амьсгал” амттанг идээд ходоод нь түлэгджээ

“Луугийн амьсгал” амттанг идээд ходоод нь түлэгджээ

“Луугийн амьсгал” нэртэй шингэн азотоор дүүргэсэн гудамжны амттанг идэх ТикТок трэнд байдаг. Уг трэндэд оролцсон 20 гаруй индонези хүүхэд хордож, ходоод нь түлэгджээ.

Тиймээс бэлэн хоолонд шингэн азот хэрэглэх нь хор хөнөөлтэй болохыг тус улсын засгийн газар анхааруулав. Шингэн азот нь утаа мэт харагдах боловч ууршихаас нь өмнө хэрэглэвэл ходоод гэдэс түлэгдэх, цоорох эрсдэлтэй. Тэр бүү хэл үхэлд ч хүргэж болзошгүйг Индонезийн эмч, Гриффитийн их сургуулийн судлаач Дики Будиман хэллээ. Мөн арьс түлэгдэх, амьсгалахад бэрхшээлтэй болох зэрэг хүндрэл гарч болохыг анхааруулжээ.

Шингэн азотоор дүүргэсэн зууш бий болоод удаж байгаа ч орчин үед энэ төрлийн шинэ бизнесийн тоо нэмэгдэж, үнэ нь ч хямдарсан.

Нас баралт бүртгэгдээгүй хэдий ч 25 орчим хүүхэд хордож, хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Бодит байдал дээр үүнээс ч олон хүүхэд хордсон байж болзошгүйг албаныхан хэллээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор шингэн азот хэрэглэдэг ресторанууд, хөдөлгөөнт худалдааны цэгүүдэд хяналт тавьж, иргэдэд аюулгүй хэрэглээний зааварчилгаа өгөхийг Индонезийн Эрүүл мэндийн яам уриалжээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж