"III сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгоно"

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

"III сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгоно"

"III сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгоно"

Хүүхдийн мөнгө олголтын талаар болон ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох талаар Сангийн сайд мэдээллээ. 

Тэрбээр, анх 2009 оноос эхэлж хүүхдийн 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Тухайн үед зорилтот бүлэг рүү чиглэж, халамж хэлбэрээр олгож байсан. Өөрөөр хэлбэл халамжийн ажилтнууд хороо, өрхөөр явж асуумж бөглүүлж, хүүхдийн мөнгийг олгож байлаа. Сүүлдээ 80 мянган төгрөг олгодог болсон. Ингэж явсаар 2020 оны дөрөвдүгээр сард Covid-19-ийн н.өхцөл байдалтай уялдуулж хүүхдийн мөнгийг эдийн засгийн бодит дэмжлэгтэй уялдуулж 100 мянган төгрөгийг хүүхэд бүрд олгож эхэлсэн.

Монгол Улсад нийт 3,2 сая хүн ам байдгаас 2.2 сая нь насанд хүрэгчид. Үүний 1.2 сая нь идэвхтэй буюу байнга хөдөлмөр эрхэлж байна. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг халамж эрхлэгчдэд олгохоо багасгахын тулд бодит дэмжлэг хэрэгтэй бүлэгт өгөх шаардлага үүссэн.

Хүүхдийн мөнгө бол байгалийн баялгийн тэгш хуваарилалт биш. 1072 хувьцаа байсан бол хэнийг ч алаглаж өгөхгүй. Тиймээс иргэд хүүхдийн мөнгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Халамжийн тухай хуульд 2023 оноос өөрчлөлт хийж хүүхдийн мөнгийг халамж мөн гэж заасан. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгөөр дамжуулж орлого нь унасан өрхүүдийг дэмжих бодлогыг баримталж байна.

9 ХУВЬД БАГТСАН ХҮМҮҮС ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨСӨӨ ТАТГАЛЗАХ ЁСТОЙ

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд өгнө. Тиймээс есөн хувьд багтсан л бол хүүхдийн мөнгөнөөсөө татгалзахыг хүсч байна. Зайлшгүй шаардлагатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх үүднээс гаргасан шийдвэр гэдгийг харгалзан уу. 2020-2022 онуудын статистикаас харахад хүүхдийн мөнгө авч байгаа өрхүүдийн 30 хувь нь тогтмол авдаггүй. Хадгаламжид шилжүүлдэг судалгаа байдаг. Төр анх удаа өөрт байгаа мэдээллийг ашиглаж, өрхийн амьжиргааны түвшинг тооцоолоод хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаж байна. Мэдээллийн санд давхардлаас шалтгаалж үүссэн асуудлыг засуулах боломжтой.

Өрхийн орлогын хөрөнгийн үнэлгээ зөрүүтэй тохиолдолд орлого өндөр өрхүүд 9-30 хувь болтлоо өссөн. Тиймээс иргэд мэдээллийн зөрүү гарсан л бол заавал шинэчлэх шаардлагатай.

Төрийн зүгээс хяналт, сануулга, мэдээлэл солилцооны уялдлаа холбоог сайжруулна. Иргэний өмнөөс төр мэдэж орлого бүртгэх боломжгүй. Тиймээс иргэд бүртгэл мэдээллээ хийж, төрийн бодлогоо дэмжихийг хүсч байна.

Мөн бид хүүхдийн мөнгөний мэдээллийн системийн алдааг засварлаж чадвал цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг нөхөн олгож, цагаан сар дөхөх учраас гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж өгнө.

И-МОНГОЛИА РУУ ХАНДАХ БОЛОМЖГҮЙ ИРГЭД ХАРЬЯА НИЙГМИЙН АЖИЛТАНДАА ХАНДАХ НЬ ЗӨВ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.ЗУЛПХАР:

-Өмнө нь заавал өрх бүр дээр очиж хийдэг байсан судалгааг одоо цахимжуулж байгаа нь нэг дэвшил. Ингэснээр цаг хугацаа, мэдээллийн бааз зэрэг цэгцрэх боломжтой. Монгол Улс цахим үндэстэн болох зорилго тавьсан учраас мэдээллийг нэгтгэх ажил маш чухал.

Хүүхдийн мөнгө олгох журмаар аргачлалаас гадна мөнгөн тэтгэмж хэрхэн олгохыг зохицуулсан. Хэрэв тухайн өрхийн мэдээлэл алдаатай гэж үзвэл өрхөөс мэдээллээ засварлуулах хүсэлтээ гаргах хэрэгтэй.

Тиймээс И-Монголиа руу хандах боломжгүй иргэд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн ажилтан дээр очиж мэдээллээ засварлуулах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж