"Иргэдийн мэдээлэлд алдаа гарсанд уучлал хүсье" | News.MN

"Иргэдийн мэдээлэлд алдаа гарсанд уучлал хүсье"

"Иргэдийн мэдээлэлд алдаа гарсанд уучлал хүсье"

"Иргэдийн мэдээлэлд алдаа гарсанд уучлал хүсье"

Засгийн газраас өнөөдөр /2023.01.17/хүүхдийн мөнгөний бүртгэл мэдээлэлтэй холбоотой алдаа гарсан эсэх асуудлаар мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Өрхийн бүртгэл мэдээллийн санд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй. Мэдээлэл зөрүүтэй бол шалгуулах хүсэлтээ цахимаар гаргаж болно. Гарсан алдааг иргэдтэйгээ хамтарч 14 хоногийн дотор засаж залруулах болно. Иргэдийг бухимдуулсанд хүлцэл өчье.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд  Н.УЧРАЛ:

-Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлээд ажиллаж байхдаа сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. 2019 оноос хойш бид мэдээллийн цахим шилжилтэд анхаарч, жил тутамд хөгжүүлж байгаа. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар өнөөдөр хэрэглэж буй системүүдээ хуульчилж өгсөн. И-Монголиа бол төрийн мэдээллийн үндсэн систем. Таны мэдээллийг төр ашигласан гэдэг мэдээлэл ирж байгаа нь том дэвшил. Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашиглан тооцоолол хийж иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Харин мэдээллийн зөрүүтэй байдал саад болж ард иргэдийгээ бухимдуулсанд хүлцэл өчье. Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилдаг. Хаяг дээр байсан өмнөх хүмүүсийн мэдээлэл давхардаж гарч ирж байгаа асуудал гарсан.

И-Халамж, И-Монголиа дээр хүн ажиллаж боловсруулдаггүй. Кодлоод түүнийх нь тусламжтайгаар автоматаар төрд байгаа мэдээллийг авч байна. Өнгөрсөн хугацаанд яамнаас системийн интеграцыг сайжруулах талаар ярилцаж байна.

Хаяг шилжүүлэх бол өөрийн биеэр очиж хийлгэдэг. Яагаад гэвэл иргэний зөвшөөрөлгүйгээр хаягийг дур мэдэн шилжүүлэх эрх төрд байхгүй шүү дээ. Жишээ нь, би Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байсан. Одоо 26 дугаар хороонд амьдардаг. Би хаягаа шилжүүлээгүйгээс болоод, манай хаяг дээр өмнө нь амьдарч байсан хүний хүүхдүүд нэмэгдээд, би одоо долоон хүүхэдтэй болчхоод байж байна.

Төр өөрт байгаа мэдээллээ сан дотроо солилцож чадахгүйгээс ийм асуудал үүсч байна. Тиймээс цаашид мэдээллийн интеграцыг хийх ажил дээр гол анхаарлаа хандуулж ажиллана. Үндсэн систем болох "ХУР" боловсруулж байгаа мэдээллийг дата баазад бүрдүүлэх асуудалтай холбоотой тогтоол шийдвэрүүд гараад албажаад явж байгаа. Нэг агшинд ердийн үед И-Монголиад 17 мянга орчим хандалт байдаг бол өчигдөр оргил агшинд 300 мянган хүний хандалт орж ирсэн. Цэцэрлэгийн бүртгэлийн үед нэг агшинд дунджаар 90 мянган хүн хандахад сервер унах тохиолдол гараагүй.

Таван хаягтай байгаа асуудал бол мэдээлэл солилцоо муу байгаагийн жишээ бол өчигдөр гарсан. Цаашдаа мэдээллийн интеграцыг хийх талаар анхаарч ажиллана. ХУР системийг клауд болгох талаар ажиллаж байгааг дахин онцлох нь зүйтэй.

Систем ердийн ачааллаас 10-20 дахин нэмэгдсэн нь системд ачаалал болж гацсанд хүлцэл өчье. Хэрэв клауд болгочихвол ачаалал даах чадвартай болно. Үндэсний дата төвийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна. Иргэдийн тусламжтайгаар өрхийн мэдээллийг сайжруулж мэдээллийг зохих түвшинд нь шинэчлэх хэрэгтэй

ӨРХИЙН АМЬЖИРГАА ОЛОН ҮЗҮҮЛЭЛТЭЭС ХАМААРДАГ

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.БАТДАВАА:

-Үндэсний Статистикийн Хороо, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам болон төрийн 10 гаруй байгууллагатай хамтран өрхийн орлогыг тооцоолох аргачлалыг баталсан. Өмнө нь халамжийн ажилтнууд айлуудаар явж мэдээллийг цуглуулдаг байсан нь цаг хугацаа, зардал гардаг байв.

Энэ удаад төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх аргаар тухайн өрхийн аж амьдралыг хамгийн оновчтой, сайнаар тодорхойлох загварыг боловсруулсан. Ингэхдээ өндөр цалин авч буй гээд хүүхдийн мөнгөнөөс хасах шалгуур тавиагүй.

Өрхийн амьжиргаа цалин, цалингийн бус орлого, автомашин, малын тоо, хөрөнгө, байр, орон сууц, өрхийн гишүүдийн тоо зэрэг олон үзүүлэлтээс хамаардаг. Тиймээс бид төрд байгаа таван мэдээллийн сангийн 10 гаруй хувьсагчийг авч, өрхийн аж амьдралыг хамгийн бодитойгоор тооцох загварыг боловсруулсан юм. Энэ нь харьцангуй алдаа багатай, сайн загвар болсон гэж үзэж байна.

Гол асуудал нь мэдээллийн сангийн зөрүүтэй байдал. Шилжилт хөдөлгөөн хийгдсэний дараа бүртгэл явагддаггүй, хүн ам, өрхийн мэдээллийн санг баг, хорооны Засаг дарга хөтлөх хуультай.

Гэхдээ иргэний зөвшөөрөлгүйгээр төрийн албан хаагч мэдээллийг солих бололцоогүй. Ажлын хэсэг үлдэж буй хугацаанд зөрүүтэй мэдээллийг иргэдтэй хамтран засах ажлыг шуурхай хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-17 101.143.211.163

Бүгд огцороо

Avatar

Зочин 2023-01-17 133.106.188.237

муу ждү-н луйварчин

Avatar

Цахим төөрөлт 2023-01-17 202.9.46.8

цахим бүртгэл мэдээллийн системд нэг бүрэлдэхүүнд алдаа гарсан бол шүүд холбоос бүхий бүлэг мэдээлэл алдаатай болох ба энэ нь бусад бүх мэдээлэлд нөлөөлдөг нь графын онолоор батлагдсан зүйл шүү. цахимд алдаа гарвал цасан шуурганд төөрсөнтэй адил

Avatar

Зочин 2023-01-17 103.57.94.59

Цахим үндэстэн боллоо гээд донгосоод байсан нь яасан бэ ачаалал нэмэгдэхээр гацаад эхлэх юм бла бла

Avatar

Зочин 2023-01-17 66.181.188.114

ХҮҮХЭД БҮР ТЭГШ ЭРХТЭЙ ЮУ???

Avatar

Зочин 2023-01-17 150.129.140.52

цахим яамтайгаа арилж үз энэ ЗГ яавч эрүүл бус нөхдүүд (буруу гарын)

Avatar

иргэн 2023-01-17 59.153.114.182

Мэдээлэлд биш тархинд чинь алдаа гарсан байна. Ард түмнийг талцуулж бухимдуулж яасан ханадаггүй юм бэ. Зүгээр л өөр хийж чадах зүйл байвал хийл дээ чадахгүй зүйлээ ингэж зүдэрч хийх ямар хэрэгтэй юм бэ

Avatar

Зочин 2023-01-17 192.82.74.89

ОГЦОР

Avatar

Уучлаарай 2023-01-17 66.181.189.104

Гудамжаар нэг хэлдэг уучлаарай юу

Avatar

Зочин 2023-01-17 202.9.40.79

таарсан ч сайд болдоо! Эхлээд сайн боловсрол эзэмш! дараа нь сайд болох гэж гүй л дээ онигоотой

Avatar

Зочин 2023-01-17 150.129.141.212

хэдэн удаа уйчлал гуйх вэ? ЯПОНЫ АРД ТҮМЭН шиг ажлаа шууд өг

Avatar

Зочин 2023-01-17 122.201.22.244

ИЙм цахим яам сайд хэрэггүй ээ,татан буулга

Avatar

Зочин 2023-01-17 150.129.140.52

Хүүхдүүдэд халбага Хусмаа өгөхгүй гэсэн л Бодлого Заль юм байна ш дээ энэ ЗГн

Avatar

BAT 2023-01-17 66.181.189.241

ШAA ПИ3ДAHУУДAA

Avatar

Зочин 2023-01-17 66.181.188.114

10 ХУВЬСАГЧИДТАЙ тоо бодож дээ??? дэлхийд зөвлөгөө өгөх болжээ.хэдэн хүүхэдтэй болохоо мэдэж болох нээ?

Avatar

Zochin 2023-01-17 66.181.186.123

Songuuliin ye-eer khiisen tanai namiin l ajil baikhdaa. Tsaashid songuuliiig khar mashinaar yavuulakhaa bolikh kheregtei. Nuutsiin zeregleltei bdg ulsiin byrtgeliin medeelliig neelttei bolgoj khen durtai said darga, ali durtai baiguullaga avdag bolsnoos l bolj bgaa sh dee.

Avatar

Bydlian 2023-01-17 202.21.108.230

Tanai NAM -n bylkhai bydlian sh dee. Odoo yamar yychlalt ard irgedeesee gyigaad baigan? Medeelelee shinechilj daxin 2024 oni bydlianaa xiix ni yy?

Avatar

Зураач Лондон 2023-01-17 51.183.45.5

Би хаягаа шилжүүлээгүйгээс болоод, манай хаяг дээр өмнө нь амьдарч байсан хүний хүүхдүүд нэмэгдээд, би одоо долоон хүүхэдтэй болчхоод байж байна.KKK

Avatar

Зочин 2023-01-17 202.9.46.195

Сонгуулийн булхайтай нь холбогдох учраас МАН хурдан хөдөлж байна. Нөгөө Ган Очирын зөв гэсэн үг

Avatar

Зочин 2023-01-17 202.179.25.49

ТАНАЙ ЗАСАГ Ч ДЭЭ…. САР ШИНЭЭР УНАХ БАЙХӨӨ ДӨӨ. ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ТАНААД БАЙХДАА ИЧДЭГГҮЙ ЮҮ

Avatar

зочин 2023-01-17 202.21.120.66

Учралаа Монгол улс 3 сая 400 мянган хүн амтай биздээ Чи тэр төхөөрөмжийн оруулж ирсэн бол 3,4 сая хүн амд үйлчилж болохуйцын авчирэхгүй яасан Дэлхийд хэдэн арав, зуун сая хүн амтай улсууд зөндөө байгаа биздээ тэдний ердийн өдрийн ачаалал гэхэд манайхаас хэд дахин их ш дээ Тийм байж систем ачаалалаа даахгүй унасан гэж юу яриад байгаа юм одоо буруутан нь Систем болсон уу. түүнээс гадна энэ цахимд хувь хүний мэдээллийн нууц гэж байхгүй. хэн дуртай нь хувийн нууцыг ашиглаж байна энэ чинь зөв үү

Avatar

ЗОЧИН 2023-01-17 202.21.101.186

Ш.А.А.Л.Д.А.А БАДАМАА

Avatar

Зочин 2023-01-17 103.212.116.64

Энэ одоо нэг сонин сайданцар. 7-н хүүхэдтэй болчихоод байна гэнэ үү. Эд нарын төр барина гэж юу байсан юм. 50 хүртэл залуучууд мэргэжлээрээ сайн ажиллах хэрэгтэй. Төрийн өндөрлөг рүү шуналтахаа боль.

Avatar

Зочин 2023-01-17 66.181.160.3

Гол асуудал нь хүүхэд ялгаварлахаа болиоч гээд байна шүүдээ. Та нарыэ тэр попордог энэ олон систем хамаа алга, тэрийгээ бусад юмандаа ашигла за

Avatar

Зочин 2023-01-17 192.82.81.183

Учир нь олдох байлгүй дээ,сүртэй юмаа манайхан

Avatar

ш** псдаа 2023-01-17 124.158.95.5

2-3өдөр л гацлаа ш дээ худалаа баахан мөнгө хуссан ажил л юм бишүү.

Avatar

Зочин 2023-01-17 150.129.140.52

хэдхэн хүүхдийнхээ учрыг зөв болгож чадахгүй нөгөө цахим сүлжээ энэ тэр нь алдаа зааж гацаад ийм байхад Яамаар сайдаар яадаг байна аа татан буулга цаасаараа ажлаа явуул найдвартай эсвэл хослуул

Avatar

Зочин 2023-01-17 66.181.161.67

Ажлаа хийж чадахгүй эрхийн тэнэг зайлаач!

Avatar

Мэдээ 2023-01-17 66.181.188.44

Цахимжилт гэсэн нэрээр маш их хүнд суртал чирэгдэл хариуцлагагүй байдлыг үүсгэж байгаа. Цахимжилт гэдэг нь иргэний үндсэн хуулиар олгосон эрхийг хязгаарлах зорилготой засгаас хэрэгжүүлж буй арга хэмжээний ерөнхий томъёолол бөгөөд үүний ард талд улс дамжсан корпорацуудад иргэдийн мэдээллийг зарах дамжуулах нийгмийн дундаж давхаргыг алга болгох далд санаа оршиж байгаа шүү

Avatar

зочин 2023-01-17 103.10.23.140

ёстой нээрээ, и монголиа болон халамжийн сайтыг ухаж байгаа иргэдээсээ дор удирдлага байх гэж. цахимжина гэж хэлээд, хийхийг нь ард түмэн хийгээд байна ш дээ. дээд хэдэн мангуу нар өөрсдөө хүүхдийн 100г тоодоггүй байх лдаа.шударгаад ажлаад татвараа төлж байгаа шүү

Avatar

Зочин 2023-01-17 202.131.245.243

Нийгмийг үе үе гонсойтол нь бухимдуулах юм даа нээрэн. Бухимдах бүрт дархлаа унадаг гэдгийг мэддэг болов уу?
Соёл иргэншилтэй улс оронд саятны хүүхэд ч хүсвэл мөнгө авдаг юм шүү дээ. Хүсвэл ихэнх айл авдаггүй.
Орлогоор биш хүүхдийн хүслээр л шийдэгддэг юм. Хүүхдүүд багаасаа мөнгөний үнэ цэнийг мэдэрч эхэлдэг.

Avatar

Зочин 2023-01-17 2.101.95.178

хүүхдийн мөнгө өгдөг аль ч улсад төрсний гэрчилгээ авсан л бол хүүхэд мөнгөө ямар ч асуудалгүй авдаг. харин нэг хүүхэдтэй бол тэд хоёрдох гуравдахад тэд гэсэн тодорхой ялгаатай юм билээ. гэхдээ ямар ч асуудалгүй тогтмол өгнө. хүүхэд мөнгө хүсээд юм уу авна авахгүй гэж хэлж чадахгүй шүү дээ. бэлэн мөнгөтэй харьцдаггүй учир хүүхдүүд багаасаа нээх мөнгөний үнэ цэнийг мэдрэх нь юу л бол …жаахан өрөөсгөл ойлголт юм даа

Avatar

Зочин 2023-01-17 66.181.161.100

tsalingaas tsalingin hoorond gantsara ajil hiideg lizingii bairtai bi Hvvhdvvdiinhee mungiig abch chadahgvid hvrlee. Yaj tootsoolhooroo ydarsan bi neg bair neg mashintai 20sayin jiliin tsalind hvrehgvi bhad hvvhdvvdiin mungunuusuu hasuulchlaa ARAI CH DEE

Avatar

Зочин 2023-01-17 202.131.245.243

Иргэдийхээ хармааг тэмтрэх увайгүй бүдүүлэг ажлаа нэн даруй зогсоохгүй бол арын үр дагавар нь эргэж засагдахгүй уршиг. Хүүхдийн мөнгийг иргэд өөрсдөө шийддэг юм шүү дээ. Авахгүй хүн ч байдаг юм. Соёлт орнуудаас санаа аваач!

Avatar

зочин 2023-01-17 66.181.183.20

алдаа гаргахгүй ажиллаж чадахгүй бол зайлцгаа

Avatar

гишүүн 2023-01-17 202.21.127.160

ҮСХ дарша Батдаваагийн гэрээс олдсон их мөнгө юу болсон бэ

Avatar

Зочин 2023-01-17 66.181.160.46

шалдан банди тэр чигтээ чад хийчихгүй яав даа балиар ац шуумар

Avatar

хүүхэдтэй гэр бүл 2023-01-17 202.72.247.58

Хүүхдийн мөнгө гэсэн нэршилтэй хүүхдийн мөнгийг ЦАГААН САРААС өмнө олгоно гэж хүүхдийн мөнгийг халамж биш гэж хэлсэн сайд маань мэдэгдэл хийсэн байна. Энэ үйл явдлыг харахаар хүүхдийн мөнгийг халамж болгосон сангийн сайд өөрөө юм биш үү. Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын Иргэн бүр эрх тэгш эрхтэй гэж заасан боловч начир дээрээ хүүхдийн мөнгийг эцэг эхийн цалин гэх хэдэн бор төгрөг, амьдрах оромжоос болж хасаж байгаа нь ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ байгаа үзэл биш үү.

Avatar

зочин 2023-01-17 192.82.64.167

Өрхийн амжиргаа ганцхан үзүүлэлтээс хамаардаг битгий худлаа яриад байгаач Батдаваа гэгч ээ. Амжиргаа гэж амь зуудаг эх үүсвэрийг хэлдэг юм тэр нь мөнгөн орлого.

Avatar

Зочин 2023-01-17 202.131.245.125

Хүүхдүүдийг ялгаварлахаа боль, ажил хийж хөдөлмөрлөсөн хохирдог нийгэм уруу шилжиж байгаа юм уу?

Avatar

Зочин 2023-01-17 66.181.180.24

чадваргүй мэдлэггүй сэтгэлгүй нөхдүүд төр засагт байгаагийн Балаг юм даа амнаас нь цахимаас өөр зүйл гарахаа больсон энэ сонин залууг төрөөс буулгасан нь дээр дээ

Avatar

Иллл 2023-01-17 66.181.185.251

МАНгасууд зайл

Avatar

Зочин 2023-01-17 66.181.181.15

4

Avatar

Зочин 2023-01-17 66.181.164.192

Avatar

Зочин 2023-01-17 202.131.245.243

Хүүхдүүдийг эцэг эх, гэр бүл, ам бүлийнх нь хөрөнгө, орлогоор нь ялгаварлан гадуурхаж Үндсэн хууль зөрчиж байна. Хүнийг гарал үүсэл, үндэс угсаа, нас, хүйс, хөрөнгө чинээ, улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.

Avatar

Зочин 2023-01-17 202.131.245.243

Төр өөрөө цахим залилан хийж байна.

Avatar

Зочин 2023-01-17 202.126.93.78

МАН огцроочээээ. та нар Авлигчидтайгаа тэмцээчэээ, ядарсан хэдэн хүүхэдтэй тэмцэхээс ичээчээ

Avatar

Зочин 2023-01-17 192.82.80.214

Сайжруулах гэж хийсэн ч бахь байдгаараа гэж нэг үг байдаг даа. Төрийн хишгийг хүүхэд бүрд ялгаваргүй өгөх хэрэгтэй. Өнөөдөр эцэг эх нь баян хангалуун байвч энэ нүүрсний, хөгжлийн банкны гээд олон хуогайн дараа ядуурах ч юм бил үү. Шоронд орохгүй, бадар барихгүй гэж ам гарч болдоггүй юм

Avatar

zochin 2023-01-17 202.131.251.130

irgedteigee hamtarch zasna ch geh shig, ta nariin hiisen buruu uildeld irged chiregdeh yostoi yum uu. ter olon bair, ul hodloh, mashin haanaas gargaad irdeg yum. tatvar deer ch buh medeelel baidag teriigee yagaad tataj avdaggui yum. 5 medeellees 3 n buruu, 3 baiguullagaar ajlaa aldaj yavah bolood baina har huurnuud ee. gol n tegeed ter baiguullaga deer yamar bichig barimttai yu burdulj ochihiig shuurhai medeeleechee.

Avatar

зочин 2023-01-17 202.21.120.66

Хүлцэл өчөөд болоо юу муу н**ш минь уржигдраас хойш хичнээн хүний мэдрэлээр тоглов. Е Монголиа дээр байгаа мэдээллүүд чинь хаанаас авагдсан яагаад нягталдаггүй юм хүүхэдтэй хүнийг хүүхэдгүй болгоод, үл хөдлөхгүй хшнийг хэдэн хаус, орон сууцтай газартай машинтай болгоод юу болж байна дуракаа, түүнээс гадна бидний мэдээлэл дэлхийгээр нэг тарсан. одоо бид гадаад улс оронд гарвал гэмт хэрэгтэн гээд хилс хэрэгт орох магадлалтай болсон бидний утасны дугаар болон бусад бүх мэдээлэл гадныханд байна.

Avatar

Б 2023-01-17 66.181.179.196

өө, ер нь тэгээд дэлхий сөнөхөд зуслан үлдэнэ гэж сэтгэж, лаа шүдэнзээ нөөцлөөд зуслан руугаа явж, тэр үйлдлээ ид бах болгон ярьж явсан МУЛГУУ хүн цахим хөгжлийг удирдах уу???

Avatar

Зочин 2023-01-17 150.129.140.7

Учрал юм хийж байгаа, ТОМ ЗОРИЛТ ТАВИАД АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУ ШҮҮ.АН-ын троллууд ирэх сонгуулиар ялахын тулд МАН-ын сайдуудыг огцруулахаас өөр юм сэтгэхгүй л дээ.

Avatar

Би 2023-01-17 66.181.179.196

цахим монгол энээ тэрээ гэж худлаа шаадагаа болио, одоо. одоо бүр e-mongolia чинь ч ажиллахаа больж. эмнэлгийн цаг авах гээд 2 өдөр махаа идлээ. нууц үгээ оруулахаар урдаас нэг код өгнө. тэрийг нь өөрийнхөө мөнгөөр мессеж илгээнэ. ямар ч өөрчлөлт байхгүй. дахиад л нэг код явуулна. баахан мессеж явуулсны дараа арай гэж холбогдохоороо уншаад л байна. тэгж тэгж таны хүсэлт амжилтгүй боллоо гэж шаана. дахиад л бүх юм эхнээсээ эхлэнэ. шал дампуу.

Avatar

Зочин 2023-01-17 202.21.107.89

ter humuusiin ogt baihgui huuhduud garch irsen gesen postuud yavaad bna. hiimel huuhduud uusgej halamjiin mongo avch baisan um uu. ter post tavisan humuusiin medeeleliig tsagdaa shalgaj urid ni mongo avch baisan bol hen avsaniig ni togtooh yostoi um bish uu. ter horoonii burtgel deer bas baihgui humuusiin ner baidag shu.

Avatar

зочин 2023-01-17 183.177.99.230

Эрхэм Харилцаа холбооны сайдаа танай үүрэнгүүд ялангуяа юньейшн бол яг л банк бус ёанхүүгийн байгууллага шиг л иргэдээс мөнгө хүүлж байгааг анхааралдаа авсан дээр байх шүү Танай муусайн үүрэнгүүдыг монголын ард түмэн 27 жил тэжээсэн байх шүү татвар төлөгч бидний мөнгөөр хөлжижхөөд бүр сүүлдээ даварч байх шив Харилцаа холбооны сайд Учирал гуай

Avatar

Зочин 2023-01-17 202.126.88.190

Сонгууль болоход иргэдийн мэдээлэл ямар ч алдаагүй бдаг. хүүхдийн мөнгө өгөхөөр нуль алдаа бдаг. новшигэж

Avatar

Зочин 2023-01-17 124.158.107.35

тэгээд одоо огцрооч

Avatar

Зочин 2023-01-17 202.70.44.46

Иргэдийн мэдээлэл алдаатай байснаас л гэх юм. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бүртгээд бусад мэдээллийг нь холбогдох газар нь бас бүртгэж авдаг л баймаар юм. Тэгээд л нөгөө иргэд буруутан нь болох гээд байнаа даа. Ажлын уялдаа холбоогоо сайжруулмаар л байна даа

Avatar

МАНАН 2023-01-17 203.169.48.150

Шал худлаа, юмыг яаж мэдэхэв хасаад үзье гэсэн чинь барьж идүүлэх шахангуутаа системийн алдаа ч гэх шиг. нэг тэнэг шийдвэр гаргаад эргээд ард түмний шүүмжлэлд өртөнгүүтээ залруулдаг жишиг тогтсон засаг

Avatar

Уншигч 2023-01-17 91.20.62.205

яг тэгсэн байх.

Avatar

Ёооо 2023-01-17 202.55.188.85

8 хувийн зээлтэй өрх толгойлсон эхийн хүүхдийг хассан бна. энэ тгд згр үү тэ. МАН огцроочээээ. та нар Авлигчидтайгаа тэмцээчэээ, ядарсан хэдэн хүүхэдтэй тэмцэхээ больно уу. Энэ улсад згр амьдрах аргагүй болцыэ бноооо. Хашаанд амьдраад автусанд суугаагүй л бол бүх хүүхлэд өгөхгүйн бна тэ

Avatar

Зочин 2023-01-17 202.21.105.204

Учрал-д ямар хамаа байнаа. Тэгээд ч бодлогын яам бодлогоо гаргаж, хэрэгжилтийг хангуулах л үүрэгтэй. Доогуурх харъяа агентлагууд болон бусад байгууллагуудын малнуудынх нь алдаа ш дээ. Цахим гэхээр л энэ муу хэдэн яамны нөхдүүд, сайдыгаа гаргаж ирээд л хэдэн талаас нь барьж идэхийн. Доод ажлаа хийж чадахгүй хэдэн эргүү байгууллагын дарга нараа хөөж явуулаач. Учрал бол маш сайн ажиллаж байгаа шүү. Гялтайх ганц сайд нь энэ МАН-ын

Avatar

Зочин 2023-01-17 202.126.89.19

ёстой тэгнэ биз. Энэ ямөр байна доорх хүмүүс нь тийм байна биз дээ. энэ ядаж байхад доороо байгаа хүмүүсээсээ муу. кк

Avatar

Зочин 2023-01-17 202.126.88.190

Ганц байртай сая гаран төгрөгний цалинтай өрх толгойлсон ээжийн хүүхдийн мөнгийг хассан бна даа

Avatar

Зочин 2023-01-17 103.212.116.64

Учрал гэж бусад хүүхэд "ну погоди" үлгэрийн баатраар харин би Чингис баатарын үлгэрээр өссөн гэж тэнэгтддэг огцрох хэрэгтэй. Тэнэг хүн…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж