Вагнерын командлагч асан Норвегиос орогнол хүсчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

Вагнерын командлагч асан Норвегиос орогнол хүсчээ

Вагнерын командлагч асан Норвегиос орогнол хүсчээ

ОХУ-ын Вагнер бүлэглэлийн командлагч асан Андрей Медведев Норвеги руу дүрвэж, орогнол хүсчээ. Тэр Вагнертай хамтран ажиллах хугацаагаа сунгахаас татгалзсан тул амь насанд нь аюул заналхийлээс айсан тухайгаа ярилцлага өгч байсан. Тодруулбал, бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин арваннэгдүгээр сараас эхлэн бүх гэрээг автоматаар сунгах тушаал өгчээ. Харин Медведев гэрээгээ сунгахаас татгалзахад түүнийг зодсон байна. Өмнө нь Вагнертай гэрээгээ сунгахаас татгалзсан Евгений Нужин амиа алдаж байжээ.

“Бид зүгээр л их бууны тэжээл шиг тулалдахаар ирсэн” гэж тэр “Gulagu” хүний эрхийн байгууллагын тэргүүнт Владимир Осечкинтэй ярилцахдаа хэлсэн байна. Тэр Осечкинтэй Норвеги улсаас утсаар холбогдсон нь цахим орчинд нийтлэгдсэн аж.

Норвегийн хилийн Пасвик хотод нэгдүгээр сарын 13-ны 01:58 цагт нэг хүнийг баривчилсан гэж цагдаагаас мэдэгдээд буй. Медведевийн нэрийг дурдаагүй ч түүнийг гэж таамаглаж байна.

Тэр Владимир Осечкинтэй ярилцахдаа хил даваад, хамгийн түрүүнд тааралдсан байшин руугаа орсон гэж хэлжээ. “Би нутгийн эмэгтэйд муухан англи хэлээр өөрийнхөө нөхцөл байдлыг хэлж, тусламж хүссэн. Намайг замд явж байхад хилийн цэрэг, цагдаа нар ирсэн. Намайг нэг хэлтэс аваачиж, хууль бусаар хил давсан хэргээр шалгасан. Би тэдэнд бүх зүйлийг тайлбарлаж, яагаад ингэж яваагаа хэлсэн. Энд ирж чадсан минь гайхамшиг байлаа” гэж Медведев хэлэв.

Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин түүнийг хоригдлуудтай зүй бусаар харьцсан хэргээр яллах гэж байсан тухайгаа телеграмдаа мэдэгдсэн. Харин Медведев үүнийг няцааж байна.

“Би 2022 оны долдугаар сарын 6-нд тус бүлэглэлтэй гэрээ байгуулсан. Хоригдлууд ирж эхэлснээр Вагнер дахь нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тэд бидэнд хүн шиг хандахаа больсон. Биднийг зүгээр л их бууны тэжээл шиг тулааны талбарт хаясан. Долоо хоног бүр олон тооны хоригдол ирдэг. Бид маш олон эрчүүдээ алдсан. Амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсдөд даатгал төлдөггүй. Би амьдрахаас айж байна. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй” гэж Медведев ярьлаа.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж