Камила Валиевагийн хэрэг юу болсон бэ?

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

Камила Валиевагийн хэрэг юу болсон бэ?

Камила Валиевагийн хэрэг юу болсон бэ?

Оросын уран гулгагч Камила Валиевагийн допингийн хэрэг дэгдээд хэдийнэ 11 сар өнгөрчээ. Бээжингийн олимпийн үеэр шуугиан тарьсан эл хэрэг юу болсон бэ?


  1. Сүүлийн үеийн мэдээлэл

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн зүгээс DAC буюу Допингийн эсрэг сахилгын хороо Валиевагийн хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээ Оросын допингийн эсрэг агентлаг /РУСАДА/-т танилцуулсан гэжээ. Оросын талаас тамирчнаа дүрэм зөрчсөн гэж үзсэн ч ямар ч буруугүй, өөрийн хайхрамжгүй байдлаас хохирсон гэв.

Ийнхүү Валиевад ганц л шийтгэл ноогдуулжээ. Тодруулбал, түүний Оросын аваргын алтан медалийг хүчингүйд тооцсон аж. Харин үүнээс өөрөөр хариуцлага ноогдуулаагүй гэнэ.

  1. Хэрэг хаагдсан уу?

Хаагдсан гэж хэлэхэд арай эрт байна. Дэлхийн допинийн эсрэг агентлаг Оросын талаас тамирчиндаа тооцсон хариуцлагыг хангалттай гэж үзэхгүй байгаа бөгөөд яагаад ийм шийтгэл оногдуулсан талаар нь үндэслэл, тайлбар авахаар болжээ.

WADA өнгөрсөн арваннэгдүгээр сард Швейцарийн Спортын арбитрын шүүхэд (CAS) Валиевагийн эсрэг давж заалдах гомдол  гаргаж, Оросын допингийн эсрэг агентлагийг дээрх хэргийг шалгах ажлыг хүлээн зөвшөөрөхгүй, удаашруулсан гэж буруутгаж, уран гулгагчийн эрхийг дөрвөн жилээр хасуулахыг хүсчээ.

  1. Өөр асуудал бий юу?

Валиева Бээжингийн олимпийн багийн төрөлд алтан медаль авсны дараа түүний допингийн хариу эерэг гарсан нь олон нийтэд ил болсон. Шагнал гардуулах ёслолын үеэр Оросын тамирчдад алтан медалийг нь олгоогүй ч аварга гэх статус нь байгаа юм. Хэрэв WADA шүүх дээр ялалт байгуулвал Оросын алтан медаль хураагдаж, АНУ алт, Япон мөнгө, Канад хүрэл медаль нөхөн хүртэх юм.

Мөн WADA-ийн Оросын допингийн эсрэг агентлагт тавьсан хориг энэ оны эцсээр дуусгавар болно. РУСАДА ч WADA-ийн итгэмжлэгдсэн лаборатори гэх статусаа сэргээхийг хүсч буй. Гэвч Валиевагийн хэрэг РУСАДА, WADA хоёрт эргэн нийлэх боломж өгөхгүй бололтой. Өөрөөр хэлбэл, РУСАДА Валиевагийн талд орвол WADA тэднийг итгэмжлэхгүй.

  1. Өөр хэн юу ярив?

АНУ-ын допингийн эсрэг агентлагийн тэргүүн Травис Тигарт Валиеваг буруугүй гэж дүгнэсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, WADA болон Олон улсын тэшүүрийн холбоо тамирчдын төлөө давж заалдах хэрэгтэй гэжээ.

Олон улсын тэшүүрийн холбоо болон олимпийн хороо Камила Валиевагийн хэрэг дээр ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бөгөөд Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг хассан билээ.

Энэ мэтчлэн хэргүүд Валиевагийн эргэн тойронд өрнөж байна. Тэрбээр сүүлд үзүүлсэн үзүүлбэрийнхээ үеэр өөрт тохиолдсон бүхий л зүйлсийг ил гаргасан. Нүүрээ хар даавуугаар халхалсан нь хэвлэл мэдээллийн хурц гэрлээс өөрийгөө хамгаалж буйг дүрсэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж