Ж.Ганбаатар, Х.Хэрлэнг зад шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар, Х.Хэрлэнг зад шүүмжлэв

Ж.Ганбаатар, Х.Хэрлэнг зад шүүмжлэв

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2023.01.27/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Улаанбаатар төмөр замын дарга Х.Хэрлэнг шүүмжлэв.

Тэрбээр “Дарга чинь хаачсан юм бэ. Өвчтэй олон сар байж байгаад ахиад чөлөөтэй байгаа юм уу. Энэ хүн чинь ажилдаа ирэхгүй хоёр, гурван сар болсон биз дээ. Ажил яаж яваад байгаа юм. Ард иргэдийн амьжиргаатай холбоотой чухал агентлагийг удирдаж байгаа хүн ажлаа хийдэггүй юм уу. Х.Хэрлэн төмөр замын салбарыг удирдсанаас хойш энэ салбар элгээрээ хэвтлээ. Дээрээс нь Монгол Улсад энэ газрын буруу удирдлагаас болоод ард иргэдийн амьжиргаанд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Хууль хэлэлцэж байхад энэ хүн байдаггүй юм уу. Би байнгын хорооны дарга байсан бол шууд буцаана. Байнгын хороог тоодоггүй юм уу. Өчнөөн мянган халаа сэлгээ хийнэ. Хуучны ажлаа мэддэг хүмүүс ихэнх нь байхгүй. Өнөөдөр уг салбарт ямар асуудал үүсч байна вэ. Төмөр замын байгууллагыг ерөнхийд нь мэдэхийн хувьд хууль нь хэлэлцэж байхад ямар ч хүн байдаггүй. Дэд дарга ч юм уу орлогч нар нь хаачсан юм.  Энэ хуулийг УБТЗ хэрэгжүүлэх юм байгаа биз дээ. Тэр хүн Засгийн хуралдаан дээр ирдэггүй. Салбараа ийм хэмжээнд хүргэчхээд хуулийн хэлэлцэх гэхээр байдаггүй. Тиймээс уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна” гэлээ.

Эргэн сануулбал, төмөр замын салбарт үүссэн авлига хээл хахуулийн асуудал олон нийтийг бухимдлыг төрүүлээд байгаа юм. Ерөнхий сайдын зүгээс уг салбарт "бөмбөг тэсэлнэ" гэдгээ чуулганы индэрт мэдэгдсэн. Харин төмөр замын салбарыг шинэчлэх “гол” хуулийн төсөл орж ирэхэд хууль хэрэгжүүлэх байгууллагаас хүн ирээгүйг  гишүүд ийнхүү шүүмжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж