Монголын хумс урлаач “Шилдгийн шилдэг” номинацид тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

Монголын хумс урлаач “Шилдгийн шилдэг” номинацид тэргүүлжээ

Монголын хумс урлаач “Шилдгийн шилдэг” номинацид тэргүүлжээ

УБТЗ-ын Замын 4 дүгээр ангид 20 шахам жил замчнаар ажиллаж байгаа Н.Алтансувдын охин Д. Хонгорзул нь 2016 оноос хойш гоо сайхны салбарт хумс засалчаар ажиллаж байна. Тэрээр 2018 онд Зүүн бүсийн аймгуудын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2 төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн нь урам зориг өгч илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлийг нь төрүүлжээ. Одоо тэрээр Сайншанд хотноо тав тухтай хувийн салоноо нээж чанартай үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ хүргэж байна.

Өнгөрөгч 2022 онд Монгол Улсын “Үсчин гоо засалч, хумс урлал”-ын аварга шалгаруулах тэмцээнд өмнөх ажилтаа ахиулж 3 төрөлд оролцож “Гранпри” цомын эзэн болсноос гадна олон улсын гоо сайхан, хумс урлалын “MBEAU” тэмцээнд мастер ангилалд 2 мөнгө, 2 хүрэл медаль авснаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авчээ. Уг  Дэлхийн гоо сайхны аварга шалгаруулах тэмцээн нь АНУ-ын Лас Вегас хотноо 2022 оны 12 дугаар сард дэлхий нийтийг хамарсан цар  тахлын улмаас цахимаар зохиогдож, мастер ангиллын 3 төрөлд 50 гаруй орны 6000 шилдэг бүтээлээс үндэсний хэв шинжтэй хумс урлалаар “Шилдгийн шилдэг” номинацид тэргүүлж, 3 алтан цомын эзнээр шалгарчээ. Д.Хонгорзул 2023 оны 2 дугаар сард АНЭУ-ын Дубай хотод зохиогдох гоо сайхны мастеруудын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж