УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал, УИХ 2023 оны Монгол Улсын төсвийг батлахдаа нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор болсон. Иргэдийн зүгээс холбогдох газрууд зохион байгуулалтгүй ажиллаж байгааг шүүмжилж байна. Тиймээс хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг УИХ-ын НББХ хэлэлцэх асуудлынхаа дараалалд оруулж, холбогдох яамдын мэдээллийг сонсож, яаралтай арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:
-Энд сууж байгаа яамдын бодлого төлөвлөлтийг зохицуулах газрын дарга нар сүүлийн нэг хоногт иргэдийг бухимдуулж, хүүхдийн мөнгийг олгох ажлыг дутуу хийснийхээ төлөө уучлал хүсч, хариуцлагаа хүлээн огцрох хэрэгтэй. Манай төрийн байгаа царай энэ. Бүртгэл судалгаа ямар байдаг уу, та бүхэн дунд шатандаа ажлаа яаж хийдэг вэ. ҮСХ, ХНХЯ, Сангийн яамдын тоо нийлэхгүй байгаагийн хар гай энэ. УИХ 2023 оны төсөвт 1.3 их наяд төгрөг, нийт 979 мянган өрхийн нэг сая 268 мянган хүүхдийн 91 хувьд нь буюу 78 мянган өрхийн 113 мянган хүүхэд энэ бүлэгт хамаарч байна. Одоо та нар байртай машинтай бол хүүхдийн мөнгө өгөхгүй гэх итгэлцүүр гаргаж ирлээ. Шаардлагатай бол дарга нар нь огцрох хэрэгтэй. Яагаад өнөөдөр сайд, дарга нар нь энд байхгүй байна вэ. Бүртгэл мэдээлэл уялдаагүй явсаар ирсэн. Нөгөө, Цахим хөгжлийн яам хаана байна вэ.
ҮСХ-ны дарга Б.БАТДАВАА:
-Аргачлалын хувьд бид нягт нямбай ажилласан. Өнөөдөр иргэдийн мэдээллийн алдаатай байдлаас болоод иргэдийн бухимдлыг төрүүлж байгаад ажлын хэсгийн зүгээс уучлал хүсч байна.
–НББХ-ны дарга П.АНУЖИН:
-Мэдээллийн зөрүүтэй байдлын улмаас гэдэгт яг хэн хариулт өгөх юм бэ. Яагаад тодорхой хариулт өгөхгүй яваад байгаа юм бэ.
ХНХ-ын сайд П.ЗУЛПХАР:
-Бид Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний ерөнхий газарт шуурхай удирдлагын багийг ажиллуулж байна. Энэ дагуу иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх ажлыг хийж байгаа. Иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр цахим хэлбэрээр хүсэлтүүдийг төрийн байгууллагад руу шуурхай хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тодорхой мэдээллийг засах, шинэчлэх эрх нь иргэнд байдаг учраас энэ бол эрх зүйн харилцаагаар явагдана. Хэрвээ мөнгөн тэтгэмжид хамрагдахаар үнэлгээ гарч ирэх юм бол хүүхдийн мөнгийг нөхөн олгох ажлыг шуурхай зохион байгуулна. Мэдээллийн алдаатай байдал хоёр талтай. Иргэдийн хувьд заримдаа мэдээллээ шинэчлээгүйгээс асуудал үүсч байна. Нөгөө талаар төрийн байгууллагууд тухай бүрт нь мэдээллийг шинэчлэх шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:
-Иргэд рүү асуудлаа чихэхээ боль. Юу яриад байгаа юм та нар. Баянзүрхээс Сонгинохайрхан руу шилжихэд хөрөнгө мөнгө, цалингийн асуудал ямар хамаатай юм. Хаягийн зөрчлийн асуудал болохоос хүүхдийн мөнгө олгох, олгохгүй асуудал өөр шүү дээ. Иргэдийн буруу бид сайн бэлдсэн гэх юм. Амьдрал дээр та нар юу ч бэлдээгүй, шал түүхий заваарсан юм хийснээ ХНХЯ, Сангийн яам та нар хүлээн зөвшөөрөх ёстой.
Зочин 2023-01-17 150.129.143.51
хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр бүх хүүхдэд олго.Нэгч хүүхэд үлдээлгүй бүх хүүхдэд олго.Тэр ХНХЯ-ны дэд сайд ЗУЛПХАР гэж казак битгий иргэдийг бухимдуулах ажил хийгээд БАЛЧИР ХҮҮХДҮҮДИЙГ ЯЛГАВАРДААД бай зүгээр АЖЛАА ӨГӨӨД ЯВСАН НЬ ДЭЭР. Тэгээд ч хүүхдийн мөнгө халамж биш шүү
Fuck you hacker! 2023-01-17 202.126.89.250
hack site байна шүү битий орооорой бүх мэдээллээ алдана шүү аюултай.!
Хүүхэд 2023-01-17 202.9.40.87
Үндсэн хууль зөрчиж бна хүүхдүүдээ бүү ялга
Зочин 2023-01-17 192.82.87.247
Энэ зөв шаардлага шүү. Ямар ч шийдвэр гаргахаас өмнө эрсдэл, оноогоо тооцох чадваргүй төрийн албан хаагчдаас ичх булчирхай байна уу? гэж асуумаар байна.
Зочин 2023-01-17 66.181.188.114
баян байх сайн уу? ядуу байх сайн уу? ажил хийвэл татвар төлнө ажилгүй бол халамж авна.
Зочин 2023-01-17 66.181.188.114
үндсэн хуулиа зөрчиж болдгийм
байна гэж ойлгох уу даа????.10 хувьсагчтай тоо бодсон ч гэх шиг.яг Баярцогт шиг худлаа ярих
Иргэн 2023-01-17 59.153.114.136
буруу шийд шүү. иргэдээ, хүүхдүүдээ ялгаварлан гадуурхсан шийдвэр шүү
ЗОЧИН 2023-01-17 192.82.83.249
ЮУН СОНИН МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ГАРААД ИРЭВЭЭ? ХНХ-ЫН САЙД ЗУЛПХАР ГЭЖ ОГТ СОНСООГҮЙ ЮМ БАЙХ ЮМ? ХЭДИЙДЭЭ ИЙМ САЙДТАЙ БОЛЧИХОВ??? ЕРӨНХИЙДӨӨ БОЛ ТЭР САНДАГ-ОЧИР ГЭДЭГ ГИШҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. МАН БҮХ ХҮҮХДЭД ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГНӨ ГЭЖ ГАРЧ ИРСЭН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛ, ЧАДАХГҮЙ БОЛ БҮГД ОГЦОР ????
Зочин 2023-01-17 202.126.88.148
хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд өг.хэдэн хувьд нь өгнө энэ тэр гэсэн элдвийн юм гаргаад тэднийг ажлаа мэддэггүй дэд сайд түшээд учрыг нь олохгүй юу ярьж байгаа ч мэдэхгүй түмний шившиг болох юм.
зөв 2023-01-17 202.9.46.171
арчаагүй тэмцэлгүй монголчуудын 10 хувьдан өгөхөдч болондооо гэх байлгүй удахгүй малуудааа нам дагасан өлөн хулгаачууд цүнх баригч пялдагауудл баяждаг болж
иргэн 2023-01-17 59.153.114.182
91 хувь гэж ялгаж Үндсэн хуулиа зөрчин барин хэл амтай … хүн ч хийхээргүй зүйл бодож олоод тэрийгээ хийх гэж зүдэрч байхаар байгаа хэдийгээ нэг хүүхдэд хэд оногдож байна хуваагаад л өгчөөд дээ заавал 100 гээгүй 90 хувьд оногдож байгаан бол нэг хүүхдэд төдий хэмжээний юм оногдох нь байна хангалттай шдээ. 90 хувьд нь гээд эсэргээр нь хийх гэж байгааг чинь гадарлаад л байна 90 мянга бүү хэл 20 төг байсан ч хүүхэд бүр баярлаад л хэрэгтэй зүйлдээ зарцуулаад л явчина.
Зочин 2023-01-17 192.82.81.183
Учир нь олдох байлгүй дээ,учрыг нь олоод өгчих байлгүй дээ
Иргэн 2023-01-17 202.131.227.82
Өрхийн орлогоор тодорхойл гэж зааж өгсөн байхад чинь элэнцгийн чинь хөрөнгө тодорхойлж байна гээд аав ээжийн орон сууцны гэрчилгээн дээр нэр нь байна. 8 хувийн зээлтэй хүүхдээ харж байгаа хүнийг хасдаг чинь зав үү энэ чинь ариун явдал юм уу
НББХороо зөв асуудлыг хэлэлцэж зөв шийдвэрлэхийг хүс байна.
иргэн 2023-01-17 202.131.233.251
Хөдөлмөрийн хөлсөндөө цалин гэж хэдэн төгрөг авдаг л даа, гэхдээ байрны лизинг, цалингийн зээл гээд, дээр нь оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлөх, багачуулаа ганц ч гэсэн дугуйлан секцэнд хамруулчихмаар байна ш дээ, аав ээжийнхээ эмний мөнгөнд бас нэмэрлэчихмээр байдаг, яамаар ч юм б дээ,
иргэд 2023-01-17 202.55.188.116
ажтлтай ядуусыг бий болглх хүсэлтэй төртэй ажээ бтд
иргэн 2023-01-17 202.55.188.116
2023.01.01-өндөр орлого гэдэг тодорхойлолтыг ХХОАТ-ын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гаргасан гэж ойлгосон. түүгээр бол 1сарын цалин хөлсниы орлого 10 сая₮ өа түүнээс дээш гэж оылгосон. Гэтэл энэ нтйгмийн хамгааллын зохицуцлалтаар орлого өндөр иргэд тодорхойлолт нь байр машин болсрн бна.
энн байр машин нь зээлээр авсан хөрөнгө баыдаг. эдгээр гэр бүлийн сарын орлого 3 сая ₮ хшрэхтэй үгүйтэй. түүнтыхээ 40-59%-г зээлийн төлбөрт өгөөд үлдсэн нь амьдралд хүрэлцдэггүй. ийм хүмүүс орлого өндар мөн үү
Зочин 2023-01-17 172.58.59.250
-tebcheerk;
Зочин 2023-01-17 192.82.72.120
Хүүхдийн мөнгө авч идэхийн тулд баян нь ядуу болох гэж үхэн хатан зүтгээд.. Сэвээд л… Үхлээ юу? Ер нь хүүхдийг төрүүлж бий болгох ажлыг төр биш өөр хүмүүс хийдэг биз дээ? Эсвэл төрийн дарамтан дор аргагүйдээд хийгээд байгаа юм уу?
иргэн 2023-01-17 103.212.117.76
хүүхдээ ялгаварладаг төр гэж байдаг аа ???
Хүннү 2023-01-17 202.179.24.31
Сая НХХЯ,ҮСХорооны нөхдүүдийн сэтгүүлчидэд өгсөн яриаг сонсоод гайхшрал төрлөө. Яанаа явахгүй нь ээ! Нийт хүүхдийн 91 хувьд нь мөнгө өгнө гэх юм. Тэгснээ байр, машинтай айлын хүүхдүүдэд мөнгө өгөхгүй ч болох шиг. Үүнээс хархад эсэргээрээ 9 хувь нь мөнгө авч 91 хувь нь хоосон хоцрох юм биш үү? Амнаас гарах үг нь л " машин,машин" гэж яриад байх юм. Хүүхдийн мөнгөөр барьцаалж түгжрэлээ шийдэх гэж байгаа юм уу? ёстой бүү мэд. Ээ бурхан минь ийм төрийн албан хаагчид байдаг аа?
Зочин 2023-01-17 192.82.80.214
Төрийн хишиг хүүхэд бүрт. Байртаай машинтай хүнийг хасна гэвэл ёстой 91 хувь биш 9 хувь л авах байх.
Зочин 2023-01-17 43.242.242.65
Эцэг эх нь хөдөлмөрлөж, зээл төлж байртай, машинтай болсны төлөө хүүхдүүд нь хүүхдийн мөнгөнөөс хасагдана гэхээр үнэхээр утгагүй юм. Халамж хүсээд, ажилгүй, хүүхдээрээ тэжээлгээд хэвтэж байгаа хүмүүсээ дэмжээд байгаа юм уу хаашаа юм бэ?
Яагаад ийм жирийн иргэндээ ээлгүй, шударга бус шийдвэр гаргадаг юм бэ?
Зочин 2023-01-17 202.126.89.197
ХААНААСАА ХААЛГАЧ ХҮРТЛЭЭ АЖИЛ ХИЙЖ МЭДЭХГҮЙ ХӨГИЙН УЛСААС ЯВАХСАН
Зочин 2023-01-17 202.70.37.178
зөв огцруулъя
Зочин 2023-01-17 66.181.161.95
chi meddiimuu. ogtsrohgui daraa songuuld orsoldoj garna za
Ha 2023-01-17 66.181.189.96
Too bodoj chadahgui maluud bid nariin deer suuchihaj
Зочин 2023-01-17 202.179.15.130
нийт 979 мянган өрхийн 1.268 мянган хүүхдийн 91 хувьд нь буюу 78 мянган өрхийн 113 мянган хүүхэд энэ бүлэгт хамаарч байна.
Худал мэдээлэл тараагаад байгаа юм биш үү 2023-01-17 202.179.15.130
979 мянган өрхийн 91 хувь нь 78 мянган өрх гэж бичсэн байна шүү дээ 1.268 мянган хүүхдийн 91 хувь 113 мянган хүүхэд энэ бүлэгт хамаарч байна. гэдгийг тодоруулах хэрэгтэй
иргэн 2023-01-17 202.131.227.82
113000 хүүхэд хамрагдахгүй, 1155000 хүүхэд хамрагдмаар юмаа.
ИРГЭН 2023-01-17 122.201.22.242
Хүүхдийн мөнгөний зорилго, ач холбогдол утга учраа алдлаа. Дээгүүрээ хулгай зэлгий гаарч, доогуураа хүүхдийн мөнгийг ард түмнээ баян, ядуугаар нь ялгаварлан гадуурхах байдлыг өдөж сэдрээх ямар хэрэг байна. Хүүхдийн эрх баян, ядуу эцэг эхийн байдлаар зөрчигдөнө гэж юу билээ. Удахгүй эцэг эхийн хийсэн хэргийн төлөө үр хүүхдийг шийтгэдэг болох гээ юу. Янз бүрийн байдлаар ирээдүй хойч үеэ талцуулж, баян ядуу, өмссөн зүүссэнээр нь дайсагнуулах ямар хэрэг байна. Хүүхдээс харамлах нь нэг маш буруу,
Тьь 2023-01-17 103.11.195.34
8 хувийн зээлтэй, банк бусын зээлтэй машинтай өрх толгойлон эхийн хүшхдийг мөнгөнөөс хассан бна. энэ 3 хан сая хүнээ авч явж чадахгүй бгаа, хүүхэд ялгасан хогийн МАН огцроочэээ. сая төгрөг өгөх гэж бган шиг 100.000 дээр яасан их юм болдын бэ. Данхан толгойтооо Оюунэрдэнэ худлааа попорхоо болиод зүгээр ажлаа өгөөд зайлдааааа
Зочин 2023-01-17 119.40.103.3
хувийг нь зөв бодоол хүүхэд өрхийн тоогоо зөв гаргахчих хүн төрд алгө вм байна
Zochin 2023-01-17 103.136.254.41
Heden ug bn
1. Tusvuu tanah ged bga bol huuhdees bish darga nariinhaa tusviig tana
2. Buh huuhed tegsh adil erhtei tul bugdig ni ylgalgui ug
3. 6-n am bultei jilin orlogo 50 say bolovch zarlaga ni uunees undur bgaa medeej zeel avna(ediin zasgaa ergeltend oruulna), tatvaraa ulsad undur tulnu, uls eh orniihoo hunii nuutsud undur huvi nemer oruulj bga iim urh ygad huuhdin mungunus boltugai uldeh gej shudarga bus bn,
Зочин 2023-01-17 150.129.140.52
Өөрсдийнхөө алдаа завхрал чадваргүй байдлаа иргэд рүүгээ бухах хэрэг байна уу урд нь зүгээр л аваад байсан нь яагаад зүрүүтэй болдог байна
иргэн 2023-01-17 202.9.46.242
2021 оны орлогоор тооцсон юм бишүү 2022 оных биш. тийм бол байргүй машингүй байх үеэрээ тооцуулж болно биз дээ
иргэн 2023-01-17 202.9.46.242
Яаралтай хуралдах нь зөв. Монгол хөрсөнд буухгүй байгаа наад аргачлалаа өөрчлөх хэрэгтэй байна. Өрхийн цалин гэчихээд хүүхдийн мөнгө тэтгэмж бүх зүйлийг оруулсан байна. Байр машинтай гээд бас тооцож. Тэгтэл байраа зээлээр авч байгаа, машинаа зээл төлж байгаа бол яах вэ хөрсөнд буухгүй байнаа
Хүннү 2023-01-17 202.179.24.31
Таны зээл огт хамаагүй. Та байртай, машинтай гэсэн үг. Тиймээс таны хүүхдүүдэд мөнгө олдохгүй. Яг ийм юмын наад албны хүмүүс чинь тайлбарлаад сууж байна.
иргэн 2023-01-17 202.131.227.82
үндсэн хуулийнхаа заалтыг баримтлах нь зүйтэй. Хүн бүр тэгш эрхтэй гэдэг биз дээ. Тиймээс хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж болохгүй.