НББХ: Хүүхдийн мөнгийг олгож чаддаггүй дарга нарыг огцруул

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

НББХ: Хүүхдийн мөнгийг олгож чаддаггүй дарга нарыг огцруул

НББХ: Хүүхдийн мөнгийг олгож чаддаггүй дарга нарыг огцруул

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Тодруулбал, УИХ 2023 оны Монгол Улсын төсвийг батлахдаа нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор болсон. Иргэдийн зүгээс холбогдох газрууд зохион байгуулалтгүй ажиллаж байгааг шүүмжилж байна. Тиймээс хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг УИХ-ын НББХ хэлэлцэх асуудлынхаа дараалалд оруулж, холбогдох яамдын мэдээллийг сонсож, яаралтай арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР: 

-Энд сууж байгаа яамдын бодлого төлөвлөлтийг зохицуулах газрын дарга нар сүүлийн нэг хоногт иргэдийг бухимдуулж, хүүхдийн мөнгийг олгох ажлыг дутуу хийснийхээ төлөө уучлал хүсч, хариуцлагаа хүлээн огцрох хэрэгтэй. Манай төрийн байгаа царай энэ. Бүртгэл судалгаа ямар байдаг уу, та бүхэн дунд шатандаа ажлаа яаж хийдэг вэ. ҮСХ, ХНХЯ, Сангийн яамдын тоо нийлэхгүй байгаагийн хар гай энэ. УИХ 2023 оны төсөвт 1.3 их наяд төгрөг, нийт 979 мянган өрхийн нэг сая 268 мянган хүүхдийн 91 хувьд нь буюу 78 мянган өрхийн 113 мянган хүүхэд энэ бүлэгт хамаарч байна. Одоо та нар байртай машинтай бол хүүхдийн мөнгө өгөхгүй гэх итгэлцүүр гаргаж ирлээ. Шаардлагатай бол дарга нар нь огцрох хэрэгтэй. Яагаад өнөөдөр сайд, дарга нар нь энд байхгүй байна вэ. Бүртгэл мэдээлэл уялдаагүй явсаар ирсэн. Нөгөө, Цахим хөгжлийн яам хаана байна вэ.

ҮСХ-ны дарга Б.БАТДАВАА:

-Аргачлалын хувьд бид нягт нямбай ажилласан. Өнөөдөр иргэдийн мэдээллийн алдаатай байдлаас болоод иргэдийн бухимдлыг төрүүлж байгаад ажлын хэсгийн зүгээс уучлал хүсч байна.

НББХ-ны дарга П.АНУЖИН:

-Мэдээллийн зөрүүтэй байдлын улмаас гэдэгт яг хэн хариулт өгөх юм бэ. Яагаад тодорхой хариулт өгөхгүй яваад байгаа юм бэ.

ХНХ-ын сайд П.ЗУЛПХАР:

-Бид Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний ерөнхий газарт шуурхай удирдлагын багийг ажиллуулж байна. Энэ дагуу иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх ажлыг хийж байгаа. Иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр цахим хэлбэрээр хүсэлтүүдийг төрийн байгууллагад руу шуурхай хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тодорхой мэдээллийг засах, шинэчлэх эрх нь иргэнд байдаг учраас энэ бол эрх зүйн харилцаагаар явагдана. Хэрвээ мөнгөн тэтгэмжид хамрагдахаар үнэлгээ гарч ирэх юм бол хүүхдийн мөнгийг нөхөн олгох ажлыг шуурхай зохион байгуулна. Мэдээллийн алдаатай байдал хоёр талтай. Иргэдийн хувьд заримдаа мэдээллээ шинэчлээгүйгээс асуудал үүсч байна. Нөгөө талаар төрийн байгууллагууд тухай бүрт нь мэдээллийг шинэчлэх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:

-Иргэд рүү асуудлаа чихэхээ боль. Юу яриад байгаа юм та нар. Баянзүрхээс Сонгинохайрхан руу шилжихэд хөрөнгө мөнгө, цалингийн асуудал ямар хамаатай юм. Хаягийн зөрчлийн асуудал болохоос хүүхдийн мөнгө олгох, олгохгүй асуудал өөр шүү дээ. Иргэдийн буруу бид сайн бэлдсэн гэх юм. Амьдрал дээр та нар юу ч бэлдээгүй, шал түүхий заваарсан юм хийснээ ХНХЯ, Сангийн яам та нар хүлээн зөвшөөрөх ёстой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж