Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс төмөр замд тээврийн хулгайгаас гадна авлига, албан тушаалын хэрэг үүссэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2023.01.17/ тус үйлдвэрчний холбооноос Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод шаардлага хүргүүллээ.
Монголын төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн Б.БАЯРАА:
-Төмөр замд авлига, албан тушаалын хулгайгаас гадна ажлын байрны дарамт өндөр. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс дарамтад өртдөг тогтолцоог халах хэрэгтэй. ОХУ руу ч энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр зөндөө албан бичиг өгсөн. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн Ерөнхий хороо Монгол,Оросын талаас тус бүр гурван гишүүнтэй. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Монголын багаа ахалдаг. Ерөнхий хороонд хяналт тавих үүрэгтэй, хөндлөнгийн гишүүнээр С.Цогтгэрэл ажилладаг. Энэ хүн төмөр замчин биш, улс төрийн хүрээний хүн тул энэ томилгоо буруу гэдгийг бид анхнаасаа хэлж, эсэргүүцсэн.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт манай ажилчдад 13 дахь сарын цалинг 200 хувиар олгох чиглэл өгсөн байна. 2022 онд УБТЗ алдагдалтай ажилласан тул ажилчдад 100 хувийн урамшуулал олгох шийдвэр гаргасан.
Гэтэл үйлдвэрчний эвлэл урамшуулал нэмэх шаардлага тавихаар удирдлагууд боломжгүй, мөнгө байхгүй гэдэг мөртлөө сайд чиглэл өгөнгүүт хаанаас яаж урамшуулал өгөх үү гээд хайж байна. Улстөрчид энэ мэтээр манай байгууллагад хэт их оролцож, нөлөөлж байна.
Түүгээр ч зогсохгүй УБТЗ бэлгийн дарамт, сэтгэл санааны дарамт үзүүлсэн тохиолдлууд олон. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцдоггүйгээс одоо хүртэл ажлаа хийсээр байгаа жишээ ч бий.
Хэрэг хийнгүүтээ нэг жилийн чөлөө аваад явдаг, энэ хугацаа нь дуусахаар ажилдаа ордог. Энэ мэт тогтолцооны гажуудлыг арилгаж, бугшсан авлига, албан тушаалын хэргийг холбогдох албанд шалгуулах хүсэлтээ өгч байна. Мөн УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Тээвэр зохион байгуулалтын албаны дарга нь М.Цогт гээд саяхан ОХУ-аас ирсэн залуу нарыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өгнө.
Бид ЗТХ-ийн сайдад шаардлага хүргүүлж байна. Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа асуудлыг дотооддоо шийдвэрлэх боломж байхгүй. Тийм учраас холбогдох яаманд зургаан зүйлтэй шаардлага хүргүүлж байна.
Шаардлагын эхний асуудал компанийн засаглалын тогтолцоотой холбоотой. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь ОХУ болон Монгол Улсын хувь нийлүүлсэн оролцоотой байгууллага. Тиймээс засаглалыг нь ОХУ, Монголын талаар гурав, гурван хүний төлөөлөлтэй ерөнхий хороо ажилладаг. Гэвч тэнд улс төрийн шахаагаар томилогдсон хүмүүс байдаг. Тухайлбал, шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл тус хороонд багтдаг. Тиймээс томилгоогоо эргэж харах шаардлагатай байна. Хоёрдугаарт, Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа авлигын асуудлыг хурдан шалгах шаардлагатай. Удирдлагууд нь доод шатны хүмүүстээ хяналт тавихгүй яваад байж болохгүй. Авлигын асуудлыг огт мэдээгүй юм шиг тайлбар хэлж болохгүй. Бид 2-3 жилийн өмнөөс вагон зараад байгаа асуудлаар шүгэл үлээж байсан. Гэтэл энэ асуудлыг хариуцах учиртай дарга нь мэдээгүй, хараагүй гэсэн тайлбар хэлж болохгүй. Тиймээс энэ талаар шаардлага хүргүүлж байна.
Вагон зардаг асуудал олон жил бугшсан. Аль хэдэн жилийн өмнөөс төмөр замаар тээвэрлэж байгаа нүүрсийг мөнгө болгож хувиргаад байгаа талаар бид хөндөж, АТГ-д өгч байсан. Гэвч АТГ-д өгсөн гомдол, мэдээллийг хариу огт ирдэггүй. Шалгаж байна гэсэн асуудал л яригддаг. Одоо гурван жил боллоо.
Дараагийн нэг асуудал нь, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагын нийт ажилчдын цалингийн гэрээг шинэчлэх юм. Мөнгөний ханшны уналтыг цалинтайгаа дүйцүүлэх гэдэг зүйл байна. Түүнчлэн ажилчдын ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт учруулах асуудал арилахгүй байна. Шаардлагын хариуг ирэх долоо хоногт өгөхгүй бол ажил хаяна.
Зочин 2023-01-17 66.181.178.225
Бямбацогт чинь хүний адаг, хулгайч, луйварчин хүн. Тээврийн салбарыг Халтар, шилэн Цогоо нар дампууруулсан. Бүгд хулгайч нар. Шилэн Цогоо 10-р анги ч төгсөөгүй боловсролгүй хулгайч.
Зочин 2023-01-17 103.229.123.128
рааш өвгөн авилгалын загалмайлсан эцэг шүү
Хүн 2023-01-17 103.212.118.228
Зөв шүү дээ.Амарбаясгалан гэдэг толгойүй гарыг улны эгнээнд тонилуулсугай.Шилэн Цогоо зайл аа өсгийнийхээ эгнээнд оч.Бямбацогт. сайд болсын бол толгой чинь хүрвэл сайн зөд удирд.Дөнгөхөөргшй бол Яв аа Бямбацогт оо.Хэцүү шүү сайдын ажил
Оноч 2023-01-17 202.5.205.34
МАН-ын Амарбаясгалангийн тоглолт хирээс хэтэрч бна… Боловсрол, төмөр замын салбарт Сайдуудтай нь муудалцангуутаа Үйлдвэрчний эвлэлийг нь босгож байна. Энэ явдал Үйлдвэрчний эвлэл эрх баригч намын гар хөл, боргодог нохой болсныг харуулсан бодит жишээ боллоо. Харамсалтай юм.
Зочин 2023-01-17 202.126.92.98
ЭНэ Вагоны асуудалд чинь ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ДЭЛГЭРСАЙХАН ХОЛБООТОЙ шүү
Зочин 2023-01-17 172.58.164.218
baymbatsogt choijilsuren hurelbaatar dabaasuren bolorchuluun bulgantuya geed oyunerdene ogtsorood chadbartsi huneer udirduul amaebaysagalangaa ali esbel enhamgalag es bolgo
Зочин 2023-01-17 188.162.254.56
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин 2023-01-17 139.5.216.68
EM-diin yzamnaas Chinzojig geh mederliig ch gesen zailuulval zohino oo
Зочин 2023-01-17 139.5.216.68
Zuv zuv. Byambatsogmiig ogtsortol temts. Uharch bolohgui . Tusgai mergejil medleg shaarddag zam meever, eruul mend, barilga,erchim huch geh met aj ahuin salbar yamdad uls muriin shahaagaar hudal yarij hulgai hiihees uur shidgui hog shaarnuud hereggui.Uter turgen zailuulval ulsad heregmei
Зочин 2023-01-17 150.129.142.202
Н ыг зайлуулах.мэргэжлийн хүн томилох.2 т ХНН ЗГ т падгүй.2 улсын асуудал.удирдах ажилтны тоог цөөлөх гм.ТЗ ынҮЭ хүчтэй тэмцэх хэрэгтэй.
Зочин 2023-01-17 122.201.22.67
Цогтгэрэл гэж нөгөө нэг сонгууль болгоноор гарч ирж далдагндаг шантаажчин хар нөхөр мөн үү?
Зочин 2023-01-17 202.9.40.240
Цалинг нь нэмнэ гэж хэлсэн нь буруу байна. Төмөр зам бол төрийн өмчит байгуулага биш юм. тэдний дотоод асуудал засгийн газарт хамаагүй. Ашгийн төлөө байгууллага юм чинь цалинг нэмэхгүй л гэнэ шүү дээ. Юм болгонд төр засгийн буруутгадаг зуршлаасаа салах хэрэгтэй.
Зочин 2023-01-17 192.82.80.214
Хоёр улсын төрийн өмчит хуулийн этгээд. ЗГ анхаарч оросын талтай ярилцах хэрэгтэй
Зочин 2023-01-17 59.153.112.229
Бямбацогт том луйварчин хулгайчуудаар ордонг дүүргэхээр Монгол яаж хөгжих вэ ул үндсээр нь хулгайчдыг өөрчлөхгүй бол өлөнцрүүд юм юм шиншилсээр л байна хулгайчууд
Зочин 2023-01-17 66.181.160.12
ажлаа хая тэр муу дарганцарыг барьж авчраад шоронд тушаа тэгээд ажлаа хаяж нэг мөр нэхий дээлээ уралц
Зочин 2023-01-17 66.181.160.107
Убтз-д ажиллаж байлаа. Ёстой 60-аад оны сэтгэхүйтэй хүнд суртал коммунист тогтолцоо ноёлсон газар. Албан тушаалаа ашиглаж бэлгийн дарамт үзүүлэх бол хэвийн үзэгдэл. 1 дунд шатны дарга нь шинэ төгссөн охинд албан тушаалаа ашиглаж бэлгийн дарамт үзүүлээд нөгөөх нь тэсэхгүй амиа хорлож байсныг санаж байна. Тэр хүн ямарч хариуцлага хүлээгээгүй, ТЗ дотроо дотроо нуугаал өнгөрсөн
byambatsogt ogtsor 2023-01-17 202.126.89.240
Byambatsogt bye bye
diesel byambtsogt 2023-01-17 202.126.89.240
Byambatsogt .ohiniihoo company tumur zamd diesel ⛽️ shahakh sanaatai .
Moskvagaar duuren yaria hiij yabnaa
Зочин 2023-01-17 124.158.67.84
энэ төмөр замын даргаар мэргэжлийнх хүнийг тавих хэрэгтэйшдээ. энэ хэрлэн гэх мэргэжлийн бус нөхрийг нэн даруй зайлуулах хэрэгтэй.
Зочин 2023-01-17 192.82.90.149
Дарваан хар Цогоог шалгахад Батдөлийн хажууд бол том тул даа. Хэрлэнгийн вант улс болгож байна.
Зочин 2023-01-17 202.126.88.79
Хэрлэнг зайлуулахгүйгээр наад балиар асуудал чинь арилахгүй
Зочин 2023-01-17 103.57.94.224
Энд тэнд дарга болоод менге хийгээд яваад байдаг Хvvкийн найз Хэрлэнг ч зайлуулах хэрэгтэй