Хөдөө рүү нүүвэл 1 сая иен өгнө | News.MN

Хөдөө рүү нүүвэл 1 сая иен өгнө

Хөдөө рүү нүүвэл 1 сая иен өгнө

Хөдөө рүү нүүвэл 1 сая иен өгнө

Японы засгийн газар 2023 оны дөрөвдүгээр сараас эхлээд хөдөө рүү нүүж буй айл өрхүүдэд хүүхэд тутамд нь нэг сая иенийн тэтгэмж олгох болжээ. Гэхдээ нэг гэр бүлд олгох тэтгэмжийн дээд хэмжээ таван сая иен байх юм. Өмнө нь энэ тохиолдолд 700 мянган иен олгодог байсан. Мэдээж уг тогтолцооны гол зорилго нь Токиогийн хэт төвлөрлийг бууруулж, хөдөө орон нутгаарх зэлүүд бүс нутгийг хөгжүүлэх юм.

Таван сая иен их мөнгө шиг сонсогдох боловч орон гэртэй болох, ажил, нийгмийн харилцаагаа товхинуулах гээд шинэ газарт очсон хүнд зардал мундахгүй.

Шийдвэрийг арванхоёрдугаар сард зарласан. Хотод ажиллаж, амьдардаг залуус шинэ жилийн баярыг тохиолдуулан хөдөө рүү гэртээ харих үеийг тохиолдуулан энэ шийдвэрээ зарласан нь учиртай ажээ. Гэхдээ Японы засгийн газар 70 жилийн өмнөөс л хот, хөдөөгийн хүн амыг тэнцвэржүүлэх тал дээр арга хэмжээ авах гэж хичээсээр ирсэн.

Уг шийдвэрийн хамрах хүрээ нь Токиогийн 23 тойргоос гадна хөрш зэргэлдээ Чиба, Сайтама, Канагава мужуудын иргэдэд хамаатай. Тэтгэмж тогтоосноор жилд 10 мянга орчим хүн хөдөө рүү нүүнэ гэж засгийн газар тооцоолж байна. Тэтгэмж авахад тодорхой нөхцөл бий. Айл өрхөөс дор хаяж нэг хүн шинэ нутагтаа бизнес эрхлэх, эсвэл тэндээ жижиг, дунд үйлдвэрт ажилд орох ёстой. Мөн тухайн газартаа дор хаяж таван жил оршин суух ёстой. Эс бол тэтгэмжийн мөнгөө эргүүлж төлөх юм байна.

Хөдөө рүү нүүлгэн шилжүүлэхийн тулд иргэддээ тэтгэмж олгож буй газар нь ганцхан Япон биш юм. Ирланд улс 2021 онд “Бидний хөдөөгийн ирээдүй” төслийн хүрээнд 68 мянган төрийн албан хаагчийг Дублин хотоос хөдөө рүү нүүлгэж байв.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nyamka 2023-01-17 202.126.90.151

Ёстой зөв шийдэл байна.

Avatar

Зочин 2023-01-17 203.91.115.39

Уг нь еэн юм шүү дээ.

Avatar

gadaad zochin 2023-01-17 165.231.67.250

энэ чинь харин зөв шийдэл байна даа.Монгол улс жишээ аваад, хөдөөнөөс орж ирж байгаа залхуу ,арчаагүй ,бэлэнчлэх дуртай -залуусыг -малаа маллаад, тариалангаа хөгжүүлээд, явуул зүгээр юм даа.

Avatar

Зочин 2023-01-17 202.179.21.233

Хөдөө ажилгүй бол мянга сайхан сууцанд байгаад нэмэргүй. Ажил нь эсвэл том үйлдвэрийг дагаж эсвэл онлаин л байвал нэг болно.

Avatar

- ylcuun, UBJTEICJ downtai_ 2023-01-17 172.58.61.38

(bzstj) yabj baigaagybitsao

Avatar

Зочин 2023-01-17 172.58.61.38

1

Avatar

-UBJTEIO. 2023-01-17 172.58.60.4

baliar

Avatar

Зочин 2023-01-17 172.58.60.4

Avatar

Зочин 2023-01-17 172.58.60.4

– shezotoI

Avatar

Зочин 2023-01-17 172.58.60.4

#;

Avatar

зочин 2023-01-17 103.9.90.130

энэ бодлогыг хэрэгжүүлбэл гүүхэд бэлэн

Avatar

Зочин 2023-01-17 66.181.167.196

улаанбаатраас японы хөдөө нүүвэл өгөх үү? өгнө гэвэл нүүлээ

Avatar

Зочин 2023-01-17 66.181.161.95

endees ochuul yahuu

Avatar

ситизэн 2023-01-17 66.181.191.27

Хотын төвлөрлийг сааруулах хамгийн гол арга нь хөдөө ажлын байр хангалттай гаргах. Үүний тулд боломжийн өндөр цалин, орон сууц зэрэг нийгмийн асуудлыг шийдэх байдаг. Ийм мөнгө аль ч засгийн газарт хүндрэлтэй байдаг. Харин томоохон дэд бүтцийн, уул уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг дагаж энэ зорилого биелэх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж