Дэлхийн эдийн засгийн форум жил бүр Швейцарийн Альпийн нуруун дахь Давос хотноо уламжлал болон зохиогддог. Тус чуулга уулзалт өнөөдөр эхэлж, урьд өмнө нь байгаагүй олон тооны улс төр, бизнесийн төлөөлөл оролцож буйгаараа анхаарал татаж байна. Тодруулбал, "JP Morgan", "Goldman Sachs" зэрэг томоохон санхүүгийн компаниудын гүйцэтгэх захирлууд, эрчим хүчний компаниудын төлөөлөгчид, олон улсын улстөрчид зэрэг 600 гаруй хүн Давосын чуулганд оролцож байгаа аж.
Чуулга уулзалтад Германы канцлер Олаф Шольц болон Испани, Өмнөд Солонгос, Филиппин, Польш зэрэг 51 орны төрийн тэргүүн, 56 сангийн сайд, 19 төв банкны захирал, 30 худалдааны сайд, 35 улсын гадаад хэргийн сайд нар оролцож байна.
Мөн ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева, Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Хятадын Ерөнхий сайдын орлогч Лю Хэ нар хүндэт зочдын тоонд багтжээ. Хэдийгээр чуулганы гол сэдвүүдийн дунд Украины дайны асуудал байгаа ч ОХУ-аас улс төр, бизнесийн төлөөллийг оролцуулаагүй.
Цар тахалтай холбоотой гурван жил үргэлжилсэн эдийн засгийн тодорхойгүй байдлын дараа олон улсад тулгараад буй эрчим хүчний үнийн хөөрөгдөл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чухал асуудлыг уг чуулганаар эхэлцэж, гарц хайна.
Энэ жилийн уулзалт "Тархай ертөнц дэх хамтын ажиллагаа" сэдвийн дор болж байгаа нь тахал өвчний дараа дэлхийн зах зээл, улс төрийн харилцаанд гарсан өөрчлөлтийг харуулж байна.
Чуулганы үеэр амьжиргааны өртөг, хөдөлмөрийн зах зээл, байгалийн гамшиг, цаг агаарын эрс тэс үзэгдэл, 2023 онд дэлхийн эдийн засгийн уналтаас хэрхэн сэргийлэх, эрчим хүчний тогтворгүй байдал, цар тахлын халдвар зарим оронд сэргэсэн зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Германы эдийн засагч Клаус Шваб 1971 онд Давос хотноо Европын компанийн удирдлагуудыг цуглуулан уулзсанаар Дэлхийн эдийн засгийн форумын эхлэл тавигдсан гэж үздэг. Түүний зорилго нь шийдвэр гаргагчид, корпорацийн удирдлагуудын хооронд олон улсын хэмжээний асуудлаа ярилцаж, туршлага судлахад зориулсан чуулганыг байгуулах байв.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Ovgon 2023-01-17 122.201.22.178
орос троллуудаа украйн улс танай оросруу дайраагүй, оросын фашистууд дайрахгүй гэж худал чааж байгаад үүр шөнийн заагаар украйнд халдан довтолж ард иргэдийг нь алж хядаж, хот тосгодыг нь бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилж, эмс охидыг нь хүчирхийлж тонон дээрэмдэж, газар нутгийг тасдан өөртөө нэгтгэж хулгай дээрмийн дайн хийж байна. оросын фашистууд дайныг шүүмжилсэн дунд сургуулийн сурагч охиныг шоронд хорих ялаар шийтгэж байна. үүнийг хараад ойлгохгүй байвал үхэж далд орох цаг чин болсон байна
Зочин 2023-01-17 71.163.37.57
Оросууд эхлээд ядаж үмхий үнэр танар , хулмас шивэрнээсээ сал , во дараа нь соёлт хүн төрөлхтөнтэй ярилц !!!
зочин 2023-01-17 192.82.81.131
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ОРОСГҮЙГЭЭР БҮХ АМЬДРАЛАА ЗОХИЦУУЛААД ЭХЭЛЛЭЭ. ГЕРМАНЫ ХИЙН ХЭРЭГЛЭЭ 50 ХУВЬ ОРОСООС ХАМААРДАГ БАЙСАН ЯГ ЖИЛИЙН ДАРАА ЗУУН ХУВЬ ХАМААРАЛГҮЙ БОЛЖ ЧАДЛАА. МОНГОЛЫН НЕФТЬ 100 ОРОСООС ХАМААРАЛТАЙ.
Зочин 2023-01-17 202.131.245.243
Тэгээд үр дүн гарах уу? кккккккккккккккккк
Зочин 2023-01-17 59.153.86.90
орос хуяануудыг юунд ч оролцуулж хэрэггүй. Тамирчид, урлагынхан нь хүртэл путины зурагтай хувцас өмсөнө, шивээс хийлгэнэ. Түрэмгий дайны билэг тэмдэг болсон Z үсгээ хааяагүй хэрэглэдэг
РАВДАН 2023-01-17 66.181.160.101
ДАВОС БОЛ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ ТОГТООХ САНААРХАЛ!
Зочин 2023-01-17 103.229.122.96
Давосын нэр хүнд унаж байгаа
Зочин 2023-01-17 202.9.46.151
Оркуудтай яриад байх юм байхгүй
Зочин 2023-01-17 202.21.107.89
Davosoos huleen zovshoorogdson shiidver garch chadaj bna u.
Zochin 2023-01-17 66.181.161.126
opoc z**l z**l ! ! !