"Мэдээллээ шинэчлүүлбэл, хүүхдийн мөнгийг нөхөж олгоно"

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

"Мэдээллээ шинэчлүүлбэл, хүүхдийн мөнгийг нөхөж олгоно"

"Мэдээллээ шинэчлүүлбэл, хүүхдийн мөнгийг нөхөж олгоно"

“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохдоо орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа” Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотойгоор үндэсний статистикийн хороо, хөдөлмөр нийгэм хамгааллын яам мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын төлөөллүүд хэвлэлийн хурал /2023.01.17/ хийлээ.


Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.ЛХАМСҮРЭН:
-Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалын тооцооллыг боловсруулж хэрэгжүүлэхэд төрийн 10 гаруй байгууллага, дэлхийн банк хамтран ажилласан байдаг. Энэ аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэхдээ дэлхийн 40 гаруй улс оронд ашигладаг орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Энэхүү орлогыг орлуулан тооцох аргачлал бол олон улсад зорилтот бүлгийг тодорхойлоход ашиглагддаг өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг гаргадаг аргачлал юм. Энэ аргачлалын дагуу нийт өрхийн үнэлгээг хийсэн байгаа. Уг үнэлгээг хийгээд нийт өрхийн 91 хувиар хүүхдийн мөнгө олгох босгыг тогтоосон юм. Энэ аргачлалыг зөв тогтоосон гэдэгт ажлын хэсэг болон боловсруулсан баг хамт олон бүрэн итгэлтэйгээр мэдэгдэж байна.

ЦХХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.БИЛЭГДЭМБЭРЭЛ:

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй гэсэн зарчим бий. Тиймээс мэдээлэл хариуцагчдаас иргэдийн мэдээллийг тулгасан. Мэдээлэл хариуцагч мэдээллийнхээ үнэн зөв байдлыг хангах ёстой. Бидний зүгээс 470 мянган иргэнд цахим хэлбэрээр тооцооллынхоо аргачлалыг хүргэсэн.

Хэрвээ таны мэдээлэл зөрүүтэй байвал засуулах боломжтой. Өчигдрийн байдлаар ихэнх иргэн өөрийнхөө мэдээллийг шалгаад харсан байна. Иргэд мэдээлэл хариуцагч байгууллагад хандаж мэдээллээ засуулах боломж бий. Хоёр систем болох ehalamj.mnE-mongolia.mn сайтад нэвтэрч, мэдээллээ шалгаж болно. Төрд байгаа мэдээлэл дээр үндэслэж тооцоо хийгдсэн. Таны ийм мэдээллийг хүүхдийн мөнгөний босго оноо тооцох зорилгоор ашиглаж байгаа талаарх мэдэгдлийг хуулийн дагуу иргэдэд хүргүүлсэн

ХНХХ-ны  газрын дарга А.ХИШИГБАЯР:

-Энэ удаагийн аргачлалаар төрийн байгууллагын 5 байгууллагын 12 үзүүлэлтээр өрхөө үнэлсэн. Төр иргэн хамтарч цахим шилжилтийн хүрээнд засварлах шаардлага гарчээ. Ийм учраас иргэд та бүхэн Ehalamj болон Emongolia-д  хандаж мэдээллээ засаж залруулах боломжтой.

Өрхийн мэдээллээ өөрчлүүлж болно. Алдаагаа засаж шинэчлүүлж хүсэлт гаргасан өдрөөс хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. Төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй.

Монгол Улсад анх удаа төрийн байгууллагуудын мэдээллийг үндэслэж өрхөө үнэлэх ажлыг хийж байна .Энэ удаад төрийн таван байгууллагын мэдээллийн үндэслэж байна.

  • Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа. Хүн ам өрхийн мэдээллийн сан
  • Татварын ерөнхий газар
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Авто тээврийн үндэсний төв
  • Улсын бүртгэлийн газар гэсэн байгууллагуудын 12 үзүүлэлтээр өрхийг үнэлсэн.

Өнөөдөр цахим шилжилтийн хүрээнд төр иргэн хамтарч төрд байгаа мэдээллээ засварлах шаардлагатай байгаа. Гэхдээ олон иргэнээс "миний мэдээлэл зөрүүтэй байна" гэсэн санал ирсэн. Хэрэв мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн бол засаж, залруулах бүрэн боломжтой. Жишээлбэл, ам бүлийн мэдээлэл зөрүүтэй байвал баг, хорооныхоо ЗДТГ-т очиж, өрхийн мэдээллийг өөрчлүүлж болно.

Цахим системд мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн бол тухайн харьяа байгуулагдаа хандан засуулах бүрэн боломжтой. Мэдээллээ засуулсан бол Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар орлого аж байдлыг дахин нягталж оруулна. Бид яагаад шууд засварлах боломжгүй гэхээр төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй. Өчигдөр маш олон иргэд цахим системд хандсан учир урьдчилсан байдлаар иргэдийн гар утас руу зурвас илгээсэн. Хэрэв цахим системд зөрүүтэй байгаа бол хүсэлт илгээх боломжтой нээлттэй.

 

Б.НАРАНГОО 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж