Ньюс агентлаг 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ТӨРИЙН ОРДОН
09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
10:00 цагт: Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод "УБТЗ-д үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл, төмөр замчдын цалин хөлс зэрэг" асуудлуудаар шаардлага хүргүүлж, мэдэгдэл хийнэ. Утас: 86110009
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
10:00 цагт: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, ЦХХХЯ-д хамтран мэдээлэл хийнэ.
МҮЭ-ИЙН ХОЛБОО
11:00 цагт: ТҮ-ийн цалин хөлсний доод хэмжээ, Төрд ажилласан удаан жилийн нэмэгдэл"зэрэг сэдвээр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 95022859, 99149240
БЛЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ
18:00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал болон бусад албаны хүмүүс сэтгүүлчидтэй "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн талаар танилцуулга уулзалт хийнэ. Утас:99103830
jkgfjkkjgf 2023-01-17 66.181.165.89
Хүүхдийг алагчлан үздэг, хүүхдийн мөнгөнөөс өөр хийх ажилгүй төр засаг. Төсөв ярихаар л хүүхдийн мөнгө ярина.
Зочин 2023-01-17 103.9.90.100
новшийн улс
Зочин 2023-01-17 202.126.93.78
ЗГ-ыг огцруулъя, хүүхдээсээ 5хан төгрөг харамлаж байгаа хүмүүс улс орныг авч явж чадахгүй, өөрсдөө 10 тэрбумаар нь сейфэндээ хадгалж байж хүүхдээсээ харамладаг ТӨР ЗАСАГ байх хэрэггүй, МАН-ыг дахин сонгохгүй шүү ард түмэн минь, сайн санаарай, биднийг УЛНЫ амьдралаар амьдруулах сонирхолтой байна
Иргэн Ээж 2023-01-17 202.126.93.78
3 орон сууцтай гээд хүүхдийн мөнгөнөөс хассан байна. Нэг нь ээжийн маань орон сууц, дүү барьцаанд тавьж зээл авчих гээд өөрө дээрээ хадгалдаг юм, нэг нь 20 м2 жижигхээн байр байгууллагаас маань өгсөн юм, сүүлийнх нь өөрөө 30 жилээр ипотекоор авсан байр маань юм, арай ч дээ та нар улны бид нарыг яаж амьдарч байна гэж бодоовээ, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж арай чамай амьдарч байна, хүүхдийн 100,000 ч хадгаламжинд хийж чадахгүй байхад, МАН та нарыг дараагийн сонгуульд ялахыг чинь харнаа