Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар зургаан яамны Төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга нарыг чөлөөлсөн. Учир нь Цар тахлын хуулийн үйлчлэл зогссон тул эдгээр албан тушаалтнуудыг чөлөөлжээ.
Мөн тус хуралдаанаар Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг , Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар, Жаргалын Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар тус тус томилсон юм.
Төрийн нарийн бичгийн дарга нар:
- Ханджавын Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
- Санжаадоржийн Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын,
- Баяраагийн Бямбадагвыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
- Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын,
- Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,
- Цэвэгмидийн Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.
Засгийн газрын агентлагийн дарга нар:
- Лхамсүрэнгийн Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын,
- Доржсүрэнгийн Жаргалсайханыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын,
- Самданнямын Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын,
- Болдбаатарын Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын,
- Цэдэнбалын Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын,
- Бямбасүрэнгийн Оюунсанааг Ойн газрын даргын,
- Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын,
- Ишравжаагийн Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын,
- Ганзоригийн Батдоржийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын,
- Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын,
- Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргын,
- Содномрэнцэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын,
- Намчингийн Мөнхзулыг Соёл, урлагийн газрын даргын,
- Лхамсүрэнгийн Баярмандалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын,
- Ойдовын Чулууныг Үндэсний геологийн албаны даргын,
- Дамдинжавын Батчулууныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын,
- Даваахүүгийн Нарантуяаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.
- Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Шарын Мягмарыг Усны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Харин агентлагийн дарга нарыг хэн орлох вэ, сонгон шалгаруулалт зарласан эсэх талаар Төрийн албаны зөвлөлөөс тодруулахад “Захиалга нь ирээгүй байна. ЗГХЭГ-аас захиалга ирвэл сонгон шалгаруулалтыг зарлаж, шалгалт зохион байгуулна” гэв.
Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны шалгалт өгсөн, мерим зарчмаар ажиллах зохицуулалттай. Гэвч цар тахлын үед нийтдээ төрийн албанд 2539 /2021.12.31-ний өдрийн тоо/иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогджээ. 936 нь албан тушаалын тусгай шаардлага хангасан, 1081 нь тусгай шаардлага хаагаагүй бөгөөд 980 иргэнийг нь төрийн албанаас чөлөөлсөн бол үлдсэн нь төрийн албаны шалгалт өгч, ажлаа хийж байгаа юм байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар төрийн жинхэнэ албанд 1609 иргэн цар тахлын хуулийг үндэслэж, томилогдон ажиллаж байгаа аж.
Холбоотой мэдээ