Рианнад ээж байх нь үнэхээр тохирдог гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

Рианнад ээж байх нь үнэхээр тохирдог гэв

Рианнад ээж байх нь үнэхээр тохирдог гэв

Дуучин Рианна найман сарын өмнө анхны хүүгээ өлгийдөн авсан юм. Өдгөө 34 настай түүнд ээж байх нь үнэхээр тохирдог гэж “People“ сэтгүүлд ярьжээ. Мөн реппэр Роккиг "хүүгээ өсгөхөд маш их оролцдог, сайн аав" гэж хэлсэн.

“Fenty Beauty” брендийг үүсгэн байгуулагч тэрбээр өнгөрсөн сард хүүгээ анх удаа харуулсан “TikTok” видеог хуваалцжээ.

Рианна хэлэхдээ, “Ээж болсон нь намайг шинэ зүйл хийх, бүтээхэд маш их урам зориг өгч, эрч хүчтэй болгож байна" гэсэн байна.

Тэрбээр уран бүтээлээ үргэлжлүүлэхээр студидээ эргэн ирсэн бөгөөд “Super Bowl”-ийн тайзан дээр дахин дуулна.

Ээж байхын хамгийн гоё зүйл нь юу болох талаар асуухад тэрээр "Хүүгийн минь инээмсэглэл. Тэр бол хамгийн аз жаргалтай хүүхэд. Чи юу хийж байгаа, юу мэдэрч байгаагаас үл хамааран тэр чам руу инээмсэглэхэд бусад бүх зүйл алга болно. Энэ бол хамгийн шилдэг нь” гэж хариулжээ.
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж