Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байна.
2023 оны 01-р сарын 16-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -35…-40 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -31…-36 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -24…-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34…-36 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ