Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Европын холбоо Мягмар гаригт Украинд нийт 18 тэрбум еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн эхний санхүүжилт болох 3 тэрбум еврог шилжүүлнэ” гэж мэдэгдэв.
Европын Комиссын тэргүүн дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис өмнө нь "Долоо хоногийн сүүлээс өмнө хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг Киевт шилжүүлнэ” гэж мэдэгдэж байсан бол Фон дер Лейен өнгөрсөн долоо хоногт “Энэ сарын эцэс гэхэд 3 тэрбум евро шилжүүлнэ” гэж мэдэгджээ.
Украины Ерөнхий сайд Денис Шмихал твиттер хуудастаа "Европын холбооны санхүүгийн тусламж нь Украины макро эдийн засгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хадгалахад тусална" гэж жиргэсэн байна.
Нийт 18 тэрбум еврогийн зээлийн хөтөлбөр нь эдийн засгийн уналтад орсон Украины төсвийн зарлагыг бууруулах зорилготой бөгөөд ирээдүйд эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгож буй санхүүжилт ажээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ