"Сургууль амарсан ч түгжрэл буурахгүй байгаа нь машины тоотой холбоотой"

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

"Сургууль амарсан ч түгжрэл буурахгүй байгаа нь машины тоотой холбоотой"

"Сургууль амарсан ч түгжрэл буурахгүй байгаа нь машины тоотой холбоотой"

Улаанбаатар хотын замын түгжрэл буурахгүй байгаа шалтгаан нь тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 


Өнөөдрийн байдлаар хичээл сургууль амарсантай холбоотой өглөө болон оройн цагаар замын хөдөлгөөний ачаалал 30-40 хувь буурсан. Гэхдээ бага тойруу, их тойруу хэсгээр замын хөдөлгөөний ачаалал их хэвээр байна. Энэ нь нийслэлийн автомашины тоо өндөр байгаатай холбоотой гэдгийг албаныхан онцлов. Олон нийтийн хуудаст иргэд замын хөдөлгөөнийг цагдаа нар уулзвар дээр гарч зохицуулахад түгжрэл нэмэгддэг гэх мэдээлэл бичдэг. Энэ бол ташаа мэдээлэл.

Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн алба, гудамж зам талбайд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид хамтарч хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа явуулдаг.

Гэрэл дохионд зохицуулалт хийхгүйгээр хотын замын хөдөлгөөнийг явуулах боломжгүй. Хамгийн багадаа 1800 гаруй гэрэл дохионы зохицуулалтыг хийж явуулж байна. Цагдаа нар түгжрэл үүсэн үед зам дээр гарч зохицуулалт хийдэггүй. Энэ байгууллагын үйл ажиллагаа цагийн датанаас хамаарч гардаг. Хэдээс хэдэн цагт түгжрэл үүсч, зохицуулалт хийх шаардлагатай гэдэг мэдээлэл урьдчилан гарсан байдаг. Хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх ажлыг буруугаар ойлгож, мушгин гуйвуулахгүй байхыг хүсч байна. Түгжрэл буурахгүй байгаа гол шалтгаан нь даацаас хэтэрсэн машин хөдөлгөөнд оролцож байгаатай л холбоотой гэдгийг албаныхан онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж