МАН: Хөрөнгө оруулагчдын итгэл түүхэнд байгаагүйгээр сэргэлээ

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

МАН: Хөрөнгө оруулагчдын итгэл түүхэнд байгаагүйгээр сэргэлээ

МАН: Хөрөнгө оруулагчдын итгэл түүхэнд байгаагүйгээр сэргэлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.01.16/ хуралдаж, инфляцийн нөхцөл байдлын талаар Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлэл, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг  Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал бүлгийн гишүүдэд танилцуулж, гишүүд асуулт асууж, үг хэлжээ. Мөн Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын танилцуулгыг хийсэн байна.

Инфляцийг 2023 оны эхний хагаст нэг оронтой тоонд хүргэх бодлогын чиглэлийг дараах байдлаар тодорхойлжээ.

  1. Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх. Бодлогын тохируулгыг оновчтой хэрэгжүүлэх
  2. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
  3. Зээлжих зэрэглэл буурах болон аливаа хоригт орох эрсдэлээс сэргийлсэн бодлогын тохируулгуудыг тухай бүрд авч хэрэгжүүлэх багтжээ.

Олон  нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг бүлгийн гишүүд үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. УИХ-ын 2021 оны арванхоёрдугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын  хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 82 дугаарт  “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг Засгийн газар санаачлан боловсруулахаар заасны  дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулжээ.

Цагдаагийн байгууллагаас авсан тоон мэдээллээр, 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн нийт 8563 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6865 буюу 80.2 хувь нь Улаанбаатар хотод, 1695 буюу 19.6 хувь нь орон нутагт, 3 буюу 0.04 хувь нь бусад газар буюу хилийн чанадад үйлдэгдсэн байна. Гэмт хэргийн хувьд  төрлийн хувьд ангилж үзвэл залилах, худал мэдээлэл тараах, кибер орчинд хууль бусаар халдах, хулгайлах, заналхийлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, хөрөнгө завших, хувь хүний нууцад халдах зэрэг хэргүүд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнхийг эзэлжээ.

Хуулийн үйлчлэх хүрээний хувьд олон нийтийн сүлжээгээр гурваас доош тооны хэрэглэгч хоорондоо харилцахад энэ хууль үйлчлэхгүй байхаар зааж, олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахтай  холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Мөн хуулийн төсөлд үйлчилгээ эрхлэгч буюу олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн эрх, үүргийг тогтоож, зөрчилтэй контенттой холбогдуулан хэрэглэгчээс гомдол, мэдээлэл, тайлбар авах, Монгол Улсаас бүртгэлтэй 300 мянга буюу түүнээс дээш хэрэглэгчтэй бол төлөөлөгчийн газар байгуулах, хэрэглэгчийг баталгаажсан утасны дугаар болон цахим  шуудангийн хаягаар бүртгэх, зөрчилтэй контентын талаарх олон нийттэй харилцах нэгжийн хүсэлт, шийдвэрийг хүлээн авч, 7 хоног дотор хянан шийдвэрлэхээр тусгажээ.

Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлснээр,

  • Олон улсын хөрөнгө оруулагчдаас энэхүү Өрийн зохицуулалтын үйл ажиллагаанд 9 дахин их санал ирүүлж, хөрөнгө оруулагчдын итгэл түүхэнд байгаагүйгээр сэргэж эхэллээ.
  • 2023-2024 онуудын Монгол Улсын санхүү, эдийн засгийн хамгийн том эрсдэлүүдийг хааж, дефолтоос бүрэн гарлаа.
  • Энэхүү өрийн зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж чадаагүй бол Олон Улсын байгууллагуудтай хөтөлбөр хэрэгжүүлэх хэмжээнд хүрч, УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө цалин тэтгэвэр, хөрөнгө оруулалт, хүүхдийн мөнгийг танах хэмжээнд хүрэх байсан.
  • Засгийн газар өрийн зохицуулалтын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр бусад аж ахуйн нэгжүүдийн олон улсын зах зээлд гарах боломжийг нээж өгсөн гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж