Тансаг хэрэглээгээрээ солонгосчууд дэлхийд нэгт оров

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

Тансаг хэрэглээгээрээ солонгосчууд дэлхийд нэгт оров

Тансаг хэрэглээгээрээ солонгосчууд дэлхийд нэгт оров

Италийн “Prada” брэндийн цүнх, Английн “Burberry” цув гээд Өмнөд Солонгосын иргэд тансаг хэрэглээнд зарцуулдаг мөнгөн дүнгээрээ дэлхийд нэгдүгээрт оржээ. Морган Стэнли хөрөнгө оруулалтын банкнаас тооцоолсноор тус улсын иргэдийн тансаг хэрэглээний зардал өнгөрсөн онд 24 хувиар өсч, 16.8 тэрбум болсон байна. Тодруулбал, нэг хүнд ногдох зардал нь 325 ам.доллар гэсэн үг юм.

Энэ нь АНУ, Хятадтай харьцуулбал тун өндөр үзүүлэлт аж. Морган Стэнлигийн тооцооллоор Хятадын нэг иргэн жилдээ 280 ам.долларыг, АНУ-ын нэг иргэн 55 ам.долларыг тус тус тансаг хэрэглээндээ зарцуулж байна.

Үүнийг дагалдаад тансаг брэндүүдийн борлуулалт ч Өмнөд Солонгост сайн байдаг. Тухайлбал, “Moncler” брэндийн борлуулалт өнгөрсөн оны хоёрдугаар хагаст цар тахлын өмнөх үетэй харьцуулбал хоёр дахин өсчээ. “Prada” брэндийн борлуулалт Хятадад Covid-19-тэй холбоотойгоор долоон хувиар буурсан. Гэхдээ энэ алдагдлыг Өмнөд Солонгос болон зүүн өмнөд Ази дахь өндөр гүйцэтгэлээр нөхөж чаджээ.

Өмнөд Солонгост тансаг хэрэглээний зарцуулалт ийм өндөр байгаа нь тэдний худалдан авах чадвар болон нийгэмд байр сууриа илэрхийлэх хүсэлтэй холбоотой. Тус улсын өрхийн цэвэр хөрөнгө 2021 онд 11 хувиар өссөн. Түүнчлэн “Гадаад төрх байдал, санхүүгийн амжилт нь бусад орноос илүү Өмнөд Солонгост анхаарал татахуйц сэдэв” гэж Морган Стэнлигийн тайланд дурджээ. Өмнөд Солонгос иргэдийн ердөө 22 хувь нь л тансаг хэрэглээгээ хүмүүст гайхуулахыг дэмждэггүй. Харин япончуудын 45 хувь, хятадуудын 38 хувь нь тансаг хэрэглээгээ бусдад гайхуулах дургүй.

Жүжигчин Ли Мин Хо, дуучин Жи Драгон зэрэг тус улсын бараг бүх алдартай хүн дэлхийд тэргүүлэгч тансаг зэрэглэлийн брэндүүдийн албан ёсны элч төлөөлөгчөөр ажилладаг.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж