Б.Тунгалаг 49 кг-д үнэмлэхүй ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

Б.Тунгалаг 49 кг-д үнэмлэхүй ялалт байгууллаа

Б.Тунгалаг 49 кг-д үнэмлэхүй ялалт байгууллаа

Монголын спортын корпорациас зохион байгуулж буй “UNC-2023” 15 спорт холбооны УАШТ-ий дөрөв дэх өдөр хүндийн өргөлтийн тамирчид өрсөлдөж байна. Энэ өдрийн эхний жин эмэгтэй -49 кг-д явагдаж, “Увс нуур” клубийн Б.Тунгалаг үнэмлэхүй ялалт байгууллаа. Тэрбээр огцом өргөлтөөр 59, түлхэлттэй 72, нийт 131 кг-ын амжилтаар гурван төрөлд алтан медалийн болзол хангалаа.

Б.Тунгалаг нь өмнө нь өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д нийтдээ зургаан удаа түрүүлээд байсан бөгөөд Монгол Улсын дээд амжилтыг 52 удаа шинэчлэн тогтоож байв. Мөн тэрбээр огцом өргөлтөөр 80 кг, түлхэлттэй 100 кг-ыг өргөж байсан нь хувийн дээд үзүүлэлт юм. Энэ жинд нийлбэр дүнгээр 118 кг-ыг хоёр тамирчин өргөсөн бөгөөд олон улсын хүндийг өргөлтийн шинэчлэсэн дүрмийн дагуу сугалааны дагуу эхэлж тус жинг өргөсөн тамирчин мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр “Ээрмэл” клубийн Ч.Анужин огцомоор 56 кг, түлхэлттэй 62 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг “Өв хүч” клубийн О.Хишигцогзол хүртсэн. О.Хишигцогзол огцом 53 кг, түлхэлттэй 65 кг-ыг өргөлөө.

Тэмцээний дүн:

  1. Б.Тунгалаг, Увс нуур /огцом 59, түлхэлттэй 72, нийлбэр 131/
  2. Ч.Анужин, Ээрмэл /огцом 56, түлхэлттэй 62, нийлбэр 118/
  3. О.Хишигцогзол, Өв хүч /огцом 53, түлхэлттэй 65, нийлбэр 118/
  4. С.Оюунбилэг, Увс нуур /огцом 49, түлхэлттэй 57, нийлбэр 106/
  5. А.Ариунжаргал, Өв хүч /огцом 49, түлхэлттэй 56, нийлбэр 105/
  6. Н.Доржхандмаа, Дархан-Уул /огцом 43, түлхэлттэй 47, нийлбэр 90/
  7. Б.Ариун-Эрдэнэ, Самбуу сан /огцом 35, түлхэлттэй 45, нийлбэр 80/
  8. Д.Баасансүрэн, Ган /огцом 40, түлхэлттэй 40, нийлбэр 80/
  9. У.Уранчимэг, Дархан-Уул /огцом 30, түлхэлттэй 43, нийлбэр 73/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж