Афганистан: Сүүлчийн эмэгтэй ерөнхий сайд гэртээ буудуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

Афганистан: Сүүлчийн эмэгтэй ерөнхий сайд гэртээ буудуулжээ

Афганистан: Сүүлчийн эмэгтэй ерөнхий сайд гэртээ буудуулжээ

Афганистаны ерөнхий сайд асан Мурсал Набизада өчигдөр /2023.01.15/ Кабул дахь гэртээ бие хамгаалагчийнхаа хамтаар буудуулж, нас баржээ. Халдлагын улмаас түүний төрсөн ах болон хоёрдугаар бие хамгаалагч шархадсан байна. Аюулгүй байдлын хүчнийхэн нарийн мөрдлөг шалгалтыг эхлүүлжээ.

32 настай Мурсал Набизада нь тус улсын цөөн хэдэн эмэгтэй ерөнхий сайдуудын нэг юм. Тэрээр 2021 оны наймдугаар сард талибууд засгийн эрхийг гартаа авснаас хойш Кабулд байсан. Талибууд засгийн эрхэнд гарснаас хойш эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралын бараг бүхий л салбараас хассэн юм. Эх орноо орхин явах боломжоос татгалзсан түүнийг хамтран ажиллагсад нь “Афганистаны төлөөх аймшиггүй аварга” гэж нэрлэж байв.

Түүний талаар улс төрийн хүрээллийнхэн сэтгэгдлээ илэрхийлж байна. “Набизада бол хүчтэй, илэн далангүй, аюул тулгарсан ч итгэл үнэмшлийнхээ төлөө тууштай тэмцдэг, жинхэнэ шинэчлэлийг эхлүүлэгч байсан. Түүнд Афганистанаас явах боломж байсан ч тэр эндээ үлдэж, тэмцэхийг сонгосон” гэж хууль тогтоогч асан Мариам Солайманхил хэлэв. Харин Европын парламентын гишүүн Ханна Неуманн түүний үхэлд харамсаж, бухимдаж буйгаа илэрхийлээд энэ үйл явдлыг бүх дэлхийд мэдүүлмээр байна гэжээ. “Тэр харанхуйд алагдлаа. Гэвч талибууд хүйсээр ялгаварлан гадуурхдаг тогтолцоогоо гэгээн цагаан өдрөөр хэрэгжүүлсээр байна” гэж тэр хэлэв. Түүнчлэн Афганистаны барууны үзэлтэй засгийн газрын төлөөлөл Абдулла энэ аллагын буруутнууд шийтгүүлнэ гэдэгт найдаж буйгаа хэлээ.

Мурсал Набизада 2018 онд зүүн Нангархар мужаас парламентад сонгогдсон бөгөөд 2021 он хүртэл уг албан тушаалыг хашсан. Мөн тэрээр парламент дахь батлан хамгаалахын комиссын гишүүн байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж