"Хилийн чанадад" цахим ном олны хүртээл боллоо

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

"Хилийн чанадад" цахим ном олны хүртээл боллоо

"Хилийн чанадад" цахим ном олны хүртээл боллоо

Судлаач, доктор Ж.Соёмбо гадаад улсад сурч, ажиллаж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэдэд зориулан, хар тамхи, хүний наймаа, цахим залилан зэрэг ноцтой гэмт хэрэгт өртөх, Монгол Улсын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гаднын гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаанд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хилийн чанадад” цахим ном бичжээ.

Уг бүтээлд гаднын орнуудад буй монгол иргэд хувийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар маш чухал заавар, зөвлөгөөг багтаасан байна. Өнөөдрийн байдлаар хилийн чанадад 175 мянга гаруй монгол иргэн амьдарч хөдөлмөрлөж суралцаж байгаа аж.

"Хилийн чанадад" бүтээлийг гадагшаа явж буй иргэд судалснаар аюулгүй байдлын мэдлэгээ тэлж, сонор сэрэмжээ дээшлүүлж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж чадна гэж номын зохиогчид үзсэн байна. Ийм чиглэлийн бүтээл өмнө нь манай улсад гарч байгаагүй аж.

Энэхүү бүтээлд:

  1. Хилийн чанадад зорчиход бэлтгэхэд анхаарах зүйл
  2. Онгоцны буудалд байх үеийн аюулгүй байдал
  3. Улсын хилээрээр нэвтрүүлэхийг хориглосон болон онгоцоор тээвэрлэхийг хязгаарласан бараа бүтээгдэхүүний тухай
  4. Онгоцоор зорчих үеийн аюулгүй байдал
  5. Гадаад улсад амьдрах хугацаандаа хувийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлаа арга хэмжээний тухай
  6. Гадаадад зорчих үедээ хулгай, дээрэм, цахим залилан зэрэг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх
  7. Хуурамч вальютыг таних аргууд
  8. Сэжигтэй дайвар ачаа тээшнийг тээгч болохоос урьдчилан сэргийлэх
  9. Гадаад улсын хууль хяналтын байгууллагад саатуулагдсан тохиолдолд хэрхэх тухай
  10. Хар тамхи, хүний наймааны зэрэг ноцтой гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх
  11. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
  12. Монгол Улсын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэмт байгууллагуудын үйл ажиллагаанд өртөх, элсэгдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг олон чухал мэдээ, мэдээлэл багтжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж