Сэтгүүлчид Хөгжлийн банкны шүүхэд шилжсэн 87 хэргийг олон нийтэд нээлттэй явуулахыг шаардан өнөөдөр /2023.01.16/ Шүүхийн ерөнхий зөвлөлд хандлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Мэдээллээр хангах чиг үүргийн хорооны дарга А.Отгонцэцэг, гишүүн Н.Отгончимэг, Н.Баасанжав нар сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзав.
Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг:
-Хөгжлийн банктай холбоотой хэргүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах санал хүсэлтийг жилийн өмнөөс тавьж буй. Өнгөрсөн долоо хоногт 87 хэргийг Шүүхийн ерөнхий зөвлөл рүү шилжүүлсэн гэх мэдээллийг авлаа. Тиймээс шүүх хурлыг нь олон нийтэд нээлттэй явуулахад анхаарч ажиллаач" гэдэг саналыг хүргүүлж байна. Бид яагаад ийм хүсэлт гаргаж байна гэхээр өнгөрсөн хугацаанд ийм хэрэг гардаг ч шүүхийн шатанд цагаатгагдаж байсан. Тухайн хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах эсэх нь шүүхийн Тамгын газрын мэдэх асуудал. Гэхдээ энэ удаагийн Хөгжлийн банкны хэрэгт 200 орчим хүн буюу маш олон хүн оролцохоор байна. Тийм учраас заал талбайгаар нь хангаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг мэдээлэх боломжийг хангаж өгөх хүсэлтийг тавьж байна." гэв.
"ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛДЭГЧИД ҮГЭЭ ХЭЛЖ, ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ"
Eguur.mn сайтын Ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам:
-Хөгжлийн банкны хэргүүдийг нийтэд нээлттэй явуулах, хэвлэлүүдийг дамжуулах эрхээр хангах хүсэлтийг сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн санаачлагаар Шүүхийн ерөнхий зөвлөлд редакциуд өгч байна. ШЕЗ чиг үүргээрээ харьяа шүүхүүдийн байрны багтаамжид л анхаарах шаардлагатай байна. Одоогийн зохицуулалтаар ажиглагчаар оролцох, үүдний камераар явцыг үзэх зэрэг эрхүүд нээлттэй. Гэхдээ шүүгдэгч хаалттай явуулах хүсэлт гаргавал шүүх эрх зүйн байдлыг нь дээртгэх үүднээс шууд хүлээн авна. Манайд өмнө нь 2015 онд “Нүүрс” хөтөлбөр ил шүүгдэж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байхдаа санаачилсан хөтөлбөртөө гэрчийн мэдүүлэг өгч байв. Энэ шүүх хурал хоёр талтай байсан. Гэтэл шүүгдэгч Н.Мөнгөнцэцэг өөрийгөө олон нийтийн өмнө сайн хамгаалж, төр намайг хохироосон гэж шүүхийг ялсан байдаг.
Үүнтэй адил Хөгжлийн банкны хэрэгт олон хүн буруутай ч өнгөрсөн нэг жил зээлдэгчдийг үгээ хэлэх, өөрсдийгөө хамгаалах боломж олгохгүй нэг талаас нүдсэн нь ч үнэн юм. Тэд нээлттэй шүүгдээд сайхан мэтгэлцэж болно. Шүүх бас ил харагдах, ойлгогдох боломж. Түүнчлэн зээлд ил цагаанаар нөлөөлсөн, өөрсдөдөө зээл авсан улс төрчид хэрхэн шүүгдэхийг олон нийт харах, хэвлэлүүд дамжуулах эрхтэй.
Nuuts.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч С.Будрагчаа:
-Шүүхийн байгууллагаас том багтаамжтай, олон нийтийг мэдээллэх эрхээ хангаж ажиллах нөхцөл боломж байгаа. Иргэдэд нээлттэй шүүх хурлыг явуулснаар шүүхэд итгэх итгэлийг сэргээнэ гэж бодож байна.
Зочин 2023-01-16 66.181.160.35
Маш зөв санал байна
Зочин 2023-01-16 103.57.92.55
Demjiij baina.
зочин 2023-01-16 192.82.73.226
Банкнаас зээл авах сонирхолгүй болтол нэг талыг барьж буруутагсан. Гэхдээ банкнаас хулгай хийнэ гэж юу байсан юм наад хүмүүс чинь барьцаа хөрөнгөө өгөөд ч гэсэн дарнаш дээ. Нүүрсний хулгайч нараа яг адилхан дуудаж авчраад шүүгээрэй. Хамгийн гутамшигт шуналтай томчуулаа нэрлэж шийтгээрэй Залуус бид тэмцнэээ
Зочин 2023-01-16 64.119.27.24
Шүүхийг нээлттэй явуулж таарахгүй. Хаана ч тийм санкц байхгүй, байх ч ёсгүйээ. Хааяа олон биш ганц нэг хэрэг дээр тийм тохиол байж мэднэ. Нээлттэй гэж шаардах нь хөндлөнгөөс нөлөөлөх, үймүүлэх санаархал мөн. Тэр тусмаа Өнөрцэцэг гэгч шиг хэрүүлийн бузар авгай бол яаж ч үймүүлж мушгиж дарамталж чадна